Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Шивээ-Овоо" ХК ажилтнуудын дунд "Спортын XVI их наадам"-ыг амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жил, Шивээ-Овоо ХК үүсгэн байгуулагдсаны түүхт 27 жилийн ойг тус тус тохиолдуулан нийт ажилтнуудын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, эрүүл зөв амьдралыг хэвшүүлэх, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, баг хамт олон болон төлөвшүүлэх зорилгоор энэ удаагийн “СПОРТЫН XVI ИХ НААДАМ”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл спортын 11 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Уг спортын арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй нийт 15 багийн 465 тамирчид өөрсдийн авхаалж самбаагаа сорьж, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, олс таталт, 4х100 метрийн гүйлт, өндрийн харайлт, уртын харайлт, Бөөрөнцөг шидэлт, 400 метрийн гүйлт, 100 метрийн гүйлт, холын гүйлтийн аваргуудыг шалгаруулсан юм.

Багийн нийлбэр дүнгээр Бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан Д.Алтансүх ахлагчтай 1-р багийн эмэгтэй баг тамирчид, Уулын нэгдсэн хэсгийн дарга Л.Амгалан ахлагчтай Уулын нэгдсэн хэсгийн эрэгтэй баг тамирчид наадмын шилжин явах цом, нэгдүгээр байрыг эзэлж, амжилт гаргасан. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)