Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлье" дэвжээ тэмцээн боллоо.

Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд ИТХ-Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  Цагдаагийн хэлтэстэй хамтран өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн талаар тодорхой мэдээллийг өгөх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага эрсдлээс хамгаалах, хуулийн мэдлэгийг сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгохоор Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Г.Батзам, Цагдаагийн хэлтсийн дарга Б.Батсайхан, “Шивээ-Овоо” ХК-ийн ЗХБХ-ийн дарга Х.Баяржаргал нар оролцлоо.

Дэвжээ тэмцээнийг 6 үе шаттайгаар зохион байгуулсан ба нийт 4 сургуулийн 11 баг өрсөлдөөнтэйгээр оролцож I байрт III сургуулийн Х.Чимгээ багштай 12А ангийн “Ларьдма” баг, II байрт III сургуулийн Д.Нарантуяа багштай  12Б ангийн “Мөрөөдөл” баг, III байрт I сургуулийн Ц.Мөнгөнбаатар багштай 12АБ хамтарсан “Хурган чоно” баг тус тус эзэллээ.

Түүнэчлэн хамт олон, найз нөхдөө дэмжихээр ирсэн сурагчдын дунд хөгжөөн дэмжигчдийн тэмцээн зохион байгуулж 3 сурагчийг дурсгалын зүйлс, мөнгөн шагналаар шагналаа. 




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)