Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
Нүүрсний шинжилгээний лаборатори үйл ажиллагаагаа танилцууллаа
"Шивээ-Овоо" ХК-ийн Нүүрсний шинжилгээний лаборатори нь 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт лабораторийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дунд ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, нүүрсний шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлал, ХХАА-н газрын мал эмнэлэг, ариун цэвэр, Ус, цаг уур, орчны шинжилгээ, Нэгдсэн эмнэлэг, Нефть хангамжийн газар зэрэг байгууллагуудын лабораторийн эрхлэгч, химийн шинжээч мөн I, II, III сургуулийн химийн багш нар оролцлоо.

Уулзалтаар тус уурхайд хэрэглэгдэж байгаа нүүрсний шинжилгээний лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй танилцлаа.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)