Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
"Шивээ-Овоо" ХК ахлах ангийн сурагчдын дунд "Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөгийг зохион байгуулав.

“Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаатай болоход нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн мэргэдтэй уулзуулах, шинжлэх ухаанч мэдлэгээс суралцах, ахмадуудын ажил амьдралын арга туршлагаас суралцуулах, ахмад үеэ хайрлан хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгт МУ-ын Гавьяат уурхайчин Г.Даваасүрэн, Урлагийн Гавьяат зүтгэлтэн С.Дашням, Гавьяат багш Н.Түмэн-Өлзий, Гавьяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном нар уригдан оролцож, сурагчдад өөрийн амьдрал, мэргэжил, ажлын талаар ярьж өгсөн.

Түүнчлэн тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Энхриймаа болон анги удирдсан багш нар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан "Шивээ-Овоо" ХК-ийн талархалаа илэрхийллээ.




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)