Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Мэдээлэл

  |     |  
“Шивээ-Овоо” уурхайчид “Цас мөсны баяр”-аа тэмдэглэв.
2018/02/26

“Шивээ-Овоо” уурхайчидын цас мөсны баяр Шивээговь сум Хаялага нуурын хөвөөнд 2018.02.24-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Цааш
Үнэлгээний хорооны комиссын гишүүдэд сургалт явууллаа.
2018/02/06
Эрчим хүчний сайдын 2018 оны 04 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор тус компаниас 2018 онд үнэлгээний хорооны комиссд ажиллах гишүүдэд 2018 оны 01 дүгээр сарын 31-нд сургалт зохион байгууллаа.
Цааш
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд нар Шивээ-овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа.
2018/02/05
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цааш
Шивээ-Овоо” ХК-нд шагналын хур буулаа.
2018/02/05

2017 онд Монгол улсад уул, уурхай, эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байгаа билээ.Энэ онд нүүрс гаргалт 2036.9, борлуулалт 2020.2 тн хийж 2.0 сая дахь тн хүрсэн амжилтыг үзүүллээ. Уурхайчид өмнөө тавьсан зорилгоо ийнхүү биелүүлж, 2017 оны ололт, амжилтаа дүгнэж, 2018 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санал санаачилгаа тодорхойлж, “Уурхайчдын баяр”-аа 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн тэмдэглэн өнгөрүүллээ.

Цааш
Нүүрсний шинжилгээний лаборатори үйл ажиллагаагаа танилцууллаа
2017/12/05
"Шивээ-Овоо" ХК-ийн Нүүрсний шинжилгээний лаборатори нь 2017 оны 11-р сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт лабораторийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын дунд ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, нүүрсний шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Цааш
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлье" дэвжээ тэмцээн боллоо.
2017/10/31
Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд ИТХ-Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  Цагдаагийн хэлтэстэй хамтран өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн талаар тодорхой мэдээллийг өгөх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага эрсдлээс хамгаалах, хуулийн мэдлэгийг сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгохоор Говьсүмбэр аймгийн ЕБС-ийн 10-12-р ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Г.Батзам, Цагдаагийн хэлтсийн дарга Б.Батсайхан, “Шивээ-Овоо” ХК-ийн ЗХБХ-ийн дарга Х.Баяржаргал нар оролцлоо.
Цааш
"Шивээ-Овоо" ХК ахлах ангийн сурагчдын дунд "Мэргэжил бүхэн сайхан" өдөрлөгийг зохион байгуулав.
2017/10/13
“Шивээ-Овоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаатай болоход нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн мэргэдтэй уулзуулах, шинжлэх ухаанч мэдлэгээс суралцах, ахмадуудын ажил амьдралын арга туршлагаас суралцуулах, ахмад үеэ хайрлан хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор уулзалт, өдөрлөгийг зохион байгуулав.
Цааш
"Шивээ-Овоо" ХК ажилтнуудын дунд "Спортын XVI их наадам"-ыг амжилттай зохион байгуулагдлаа.
2017/10/10
Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жил, Шивээ-Овоо ХК үүсгэн байгуулагдсаны түүхт 27 жилийн ойг тус тус тохиолдуулан нийт ажилтнуудын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, эрүүл зөв амьдралыг хэвшүүлэх, хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, баг хамт олон болон төлөвшүүлэх зорилгоор энэ удаагийн “СПОРТЫН XVI ИХ НААДАМ”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл спортын 11 төрлөөр амжилттай зохион байгууллаа.
Цааш
"Шивээ-Овоо" Хувьцаат компани уурхайчдын гэр бүлийг дэмжив.
2017/08/31
“Шивээ-Овоо” Хувьцаат компани “Морин хуур” сургалтын төвтэй хамтран уурхайчдын гэр бүлд сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад уурхайчдын гэр бүл, сумын ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэн хамрагдаж, гар урлалын бүтээл хийж сурцгаасан. 
Цааш
"Шивээ-Овоо" ХК, Шивээговийнхон хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ
2017/06/04
“Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлье” зорилго тавин ажиллаж буй “Шивээ-Овоо” ХК, Шивээговь сумын ЗДТГ-тай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхэд багачуудтайгаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Цааш