Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

"Шивээ Сервис" ХК

  |     |  
“Шивээ Сервис”ХХК-ийн товч танилцуулга
2015/11/23

“Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс оруулсан санал, ТӨХ-ны 2009 оны 2/109 тоот удирдамжийг үндэслэн “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирах зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Шивээ Сервис” ХХКомпани анх үүсгэн байгуулагдсан.

“Шивээ Сервис”ХХК нь 1 хэлтэс, 2 хэсэг 46 ажилтантай. Захиргаа, санхүү эдийн засгийн хэлтэс 5, Нийтийн хоол, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэсэг 28, Авто тээвэр барилга орон сууцны хэсэг 13 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагааны онцлог:

Орон сууцны хэсэг нь 380 өрхтэй 5 байрны цэвэрлэгээ үйлчилгээ, сантехникийн засварыг хариуцан ажиллаж, Супермаркет хүнсний дэлгүүрээр чанарын баталгаатай хямд, эрүүл хүнсээр хангах барааны сонголтыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажилладаг.

 Орон нутгийн иргэд, уурхайн ажилтнуудад чанарын баталгаатай эрүүл хүнсээр үйлчлэх нь манай компанийн гол зорилго байдаг тул Хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газруудаараа зөвхөн ашиг олох бус уурхайчиддаа чанарын баталгаатай хямд, эрүүл хүнсээр хангах, худалдаалж буй бүтээгдэхүүнээ зөвхөн үйлдвэрийн гэрээт борлуулагчдаас шууд худалдан авч, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг бусдаас хямд үнээр худалдаалах үйлчилгээ үзүүлдэгт оршино.

 “Шивээ Сервис” ХХК нь уурхайн ажилчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Бизнес хөгжлийн төв”-ийг шинээр ашиглалтанд оруулж 40-50 хүн хүлээн авч үйлчлэх заалтай, снукер биллиард, саун, караоке, зочид буудлаар үйлчилж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

-Эрүүл, аюулгүй, баталгаат хүнсний бүтээгдэхүүнээр уурхайчид болон сумын ард, иргэдэд үйлчлэх

-Чанар

-Соёлч боловсон үйлчилгээ

 -Уухайчдын тосгоны ариун цэвэр, тохь тухтай амьдрах орчныг бүрдүүлж цаашид хөгжүүлэх

 -Хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж нэр төрлийг олшруулан аймгийн зах зээлд гаргах

-Уурхайчдын ажлын хувцасны цэвэрлэгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

-Орон нутгийн хэмжээнд дотоод гадаадын зорчигчдыг хүлээн авах халуун ус, саун, караоке, цайны газрын үйлчилгээ бүхий зочид буудлаар үйлчлэх

 -“Хаялага” нуурын хөвөөнд аялал жуулчлалын бүс байгуулан хөгжүүлэх

 -Хүлэмжийн аж ахуй хөгжүүлж шинэ, экологийн цэвэр хүнсний ногоогоор уурхайчдын цайны газар болон супер маркетаар ард иргэдэд худалдан борлуулах

-Уурхайчид, тэдний үр хүүхдүүд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон үр ашигтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх

-Өөрийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч, тэдний нийгмийн баталгааг сайжруулах

-Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд дэлхийн болон улс орны хэмжээний тэргүүний, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх.