Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

  |     |  
2005 он
2013/05/22
          2005 оны   бизнес        төлөвлөгөөгөөр    3850.0 мян  шоо метр   хөрс  хуулж , 1200.0  мян  тонн  нүүрс   олборлон   борлуулж ,  салбарын  хэмжээнд  арвилан  хэмнэлтийн   жил   болгох уриаг  дэмжиж,  дотоод  нөөц бололцоогоо  дайчлан ажиллаж   эдийн  засгийн      алдагдлыг      бууруулах  зорилтыг  тавьсан  билээ.
Цааш
2004 оны түүхчилсэн лавлах
2013/05/22
    2004 оны   бизнес        төлөвлөгөөгөөр    2953.0 мян  шоометр   хөрс  хуулж , 900.0  мян  тонн  нүүрс   олборлон   борлуулж  дотоод  нөөц бололцоогоо  дайчлан ажиллаж   эдийн  засгийн      алдагдлыг      бууруулах  зорилт  тавьсан  билээ.
Цааш
2003 он
2013/05/22
    Тус  компани  нь  2003 оны  бизнес  төлөвлөгөөгөөр  2500,0 мянган  шоометр  хөрс  хуулж,  900,0 мянган  тонн  нүүрс  гарган  борлуулж, дотоод  нөөц  бололцоогоо  дайчлан  алдагдлыг  бууруулах  зорилт  тавьсан  билээ.
Цааш
2002 он
2013/05/22
Нэгдүгээр  хэсэг:
    Тус  компани  нь  2002 оны  бизнес  төлөвлөгөөгөөр  2000,0 мянган  шоометр  хөрс  хуулж, 850,0 мянган  тонн  нүүрс  гарган  борлуулж, дотоод  нөөц  бололцоогоо  дайчлан  ажиллаж   алдагдлыг  бууруулах  зорилт  тавьсан  билээ.
    Монголд  Түлш , Эрчим  хүчний  салбар  үүсч  хөгжсний  80 жилийн  ойг угтаж  төлөвлөгөөт  зорилтуудаа  нэр  төрөл  тус  бүрээр  нь  ханган  биелүүлэх  үүний   тулд  өндөр  сахилга,  хариуцлагатай  байж, техник  тоног  төхөөрөмжөө  ариг  гамтай  ашиглан,  хэрэглэгчддээ   чанартай  нүүрс  нийлүүлж,  2002 – 2003 оны  өвлийг  өнтэй   давах   бэлтгэлийг  бүрэн  хангахад  ажлаа чиглүүлж  ирлээ.
Цааш
2001 он
2013/05/22
Нэгдүгээр  хэсэг:
Энэ жилийн үндсэн зорилт нь  830,0 мян.тонн нүүрс олборлож,  борлуулах 2,4 сая шоометр хөрс хуулж, эдийн засгийн үр ашигтай ажиллах явдал байлаа.
Тавьсан зорилтоо  ханган биелүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг  шийдвэрлэснээр нүүрс гаргалтын төлөвлөгөөг 11 сарын дундуур буюу төлөвлөсөн хугацаанаас 40 гаруй хоногийн өмнө, борлуулалтын  төлөвлөгөөг  12 дугаар сарын эхээр  буюу  төлөвлөгөө хугацаанаас  20 гаруй хоногийн өмнө   тус тус биелүүлжээ.
Цааш
2000 он
2013/05/22
    Энэ жилийн үндсэн зорилт нь 600.0 мянган тонн нүүрс олборлож, 1.8сая шоо метр хөрс хуулж, эдийн засгийн үр ашигтай ажиллах явдал байлаа.
Энэ зорилтыг ханган биелүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдээс юуны урьд сахилга зохион байгуулалтыг сайжруулан бэхжүүлэх, ажиллагсдын нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүтээгдэхүнний чанарыг дээшлүүлж зах зээлээ өргөтгөх, компанийхаа 10 жилийн ойг ажлын өндөр амжилтаар угтаж, ажлын байр орчноо тохижуулахад анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна.
Цааш
1999 он
2013/05/22
   1998 оны төгсгөлөөр Япон улсын зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн уул тээврийн болон үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмж, гурван жил хэрэглэх сэлбэгийн хамт ус шүүрүүлэх байгууламж зэрэг 14 тэрбум төгрөгийн үнэтэй үндсэн ба эргэлтийн хөрөнгө хүлээн авлаа. Тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын ажиллагаанд Монголулсын Зсагийн газрын гишүүн ДБХийн сайд Г.Батхүү, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Кубато болон ДБХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газар, “Иточу” корпораци, “Коматцу”,”Конойке”, “Минкон” зэрэг ъомпаний элч төлөөлөгчид байлцав.
Цааш
1998 он
2013/05/22
   1998 он бизнес төлөвлөгөөгөөр 250.0 мян.тн нүүрс олборлож, борлуулж 500.0 мян.м3 хөрс хуулах, төслийн Iшатны тоног төхөөрөмжийг хүлээн авах, шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зэрэг техник зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх зорилтоос гадна ажиллагсдын сахилга, зохион байгуулалтыг 1997 онд хүрсэн түвшингээс бууруулахгүй байхыг хичээн ажилласан юм.
Цааш
1997 он
2013/05/22
    Компаний шинээр томилогдсон ТУз 1997 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, анхны хурлаараа зохион байгуулалтын асуудал хэлэлцэж ТУЗ-ын даргаар төрийн өмчийн агентлагийн ажилтан Уртнасангийн Батсуурийг сонгон баталснаас гадна ТУз-н ажиллах журам, гишүүд ажлын чиг үүргээр хангагдлаа.
Цааш
1996 он
2013/05/22
  Оны эхэнд нийт 217 ажиллагсадтай байсан бөгөөд боловсон хүчний жилийн эцсийн тайлангаас үзэхэд өмнөх жилүүдийнхээс халаа сэлгээ харьцангуй багасч хамт олон төлвших хандлагтай болсон нь ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх болог төр засгийн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээний үр дүн юм. Тухайлбал хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулж, ажиллагсдын хариуцлага сахилгыг дээшлүүлэх талаар тодорхой тусгаж  хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой.
Цааш