Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Онцлох мэдээ

  |     |  
Мод тарих өдрийг тохиолдуулан Шивээ Овоо ХК 1000 ширхэг мод суулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2010 оны 63 дугаар зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалтыг үндэслэн “ШИВЭЭ ОВОО” ХК-ийн зүгээс байгаль хамгаалах, мод тарих үйлст уриалах, экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө зэргээр хангаж хэсэг нэгжүүдийн удирдлагуудтай хамтарч хайлаас 800 ширхэг, монос 100 ширхэг, гүйлс 50 ширхэг, голт бор 50 ширхэг, нийт 1000 ширхэг модыг уулын үйлдвэрлэлийн оффис болон технологи дамжлагын хэсгийн цайны газрын орчимд шинээр мод суулгах ажлыг хийж дууслаа.

       


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)