Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

  |     |  
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ


“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн цахим хуудсанд зочилж буй Эрхэм танд энэ өдрийн амар амгаланг дэвшүүлье.

Шивээ-Овоогийн уурхай үүсэн байгуулагдсан цагаасаа улсынхаа гал голомтыг манаж, орон нутгынхаа хөгжлийн түүчээ болон зүтгэж 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

Манай уурхай нь Монгол улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%-ийг нийлүүлж, Монгол улсын Эрчим хүчний 70.0%-ийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж байна.

Бид байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл, өндөр бүтээмж бүхий уул уурхайн салбарын жишиг компани байхыг эрмэлзэж эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудыг эрчим хүчний нүүрсээр тасралтгүй найдвартай хангах үүргээ уурхайчид бид нэр төртэй биелүүлж ирсэнээрээ бахархдаг билээ.

Мэдээллийн эрин зуунд цахим хуудсаараа дамжуулан компанийнхаа үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх учир иргэн, харилцагч та манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол улсын “Шилдэг нүүрс олборлогч” компанийн бүтээлч хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
 

“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИЙН

 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ         Ц.ЭНХТҮВШИН 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)