Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

  |     |  
2015 он

НЭГ. КОМПАНИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР

 

“Шивээ-Овоо” ХК нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрээр компанийн бүтэц 6 хэлтэс, 3 алба, 8 хэсэг, 1 охин компани, 595ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулахаар батлагдсанаас 2015 онд 537 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан.

Компанийн удирдлагын үйл ажиллагааны хүрээнд 7 хоног бүрийн 1 дэх өдөр Гүйцэтгэх захирлын нэгдсэн наряд, 5 дахь өдөр Захирлын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, 7 хоног, сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэж, ажлын тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг өгч ирсэн. Өнгөрсөн онд Захирлын зөвлөлийн гишүүдэд болоод ерөнхий мэргэжилтнүүд, алба, хэсгийн дарга нарт нийт 1509 наряд, үүрэг даалгавар өгснөөс 1290 буюу 85,4 хувийн биелэлттэй гүйцэтгэсэн байна. Компанийн захирлын зөвлөлийн хурлыг 25 удаа хуралдаж, 370 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2015 онд байнгын ажлын байранд нийт 69 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулсан нь өнгөрсөн оныхоос 12 хүнээр буюу21%-иар өссөн, мөн онд 55 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь 2014 оныхоос 6 ажилтан буюу 12%-иар өссөн юм. Түүнчлэн 2015 онд сахилгын зөрчил 97 гарсан нь өнгөрсөн оныхоос 42 буюу 93 %-иар өссөн үзүүлэлттэй байна.

Жил бүр сар шинийн баяр, ахмадын баяраар хүндэтгэл үзүүлэн “Халзан уул” рашаан сувилалд 5 хоног амрааж, нүүрсний үнийн хөнгөлөлт зэргийг олгосон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1 дэх заалтын дагуу/ 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага/хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг ажиллуулахаас 16 ажилтан ажиллаж байгаа.

2015 оны 12 дугаар сарын сүүлээр өөрийн хөрөнгөөр 12-р байрны засварын ажлыг дуусган нийт 48 ажилтныг хувийн орон сууцаар ханган ажиллаж байна. 2015 онд орон сууцны хангамжийн асуудлаар 31 уурхайчинд орон сууц олгож, 57 уурхайчны орон сууцны нөхцөлийг сайжруулсан.  Ингэснээр 2-оос дээш жил ажиллаж байгаа бүх ажилтнууд тохилог орон сууцаар хангагдсан.

Тус компани 2015 онд иргэд болон ажилтнуудаас нийт 659 өргөдөл хүлээн хуулийн хугацаанд шийдвэрлэснээс 426 өргөдөл буюу 64.6 %-ийг хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.

Олон нийтийн арга хэмжээний талаар хийсэн ажлууд

“ХАЯЛГА” спорт клубийг 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нээж хойч ирээдүй болох хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлөөр хангах, спортод элэгтэй ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Тус клубд сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс, жүдо, үндэсний бөх, шатар, даам зэрэг 7 төрлөөр нийт 170 гаруй хүүхэд багачууд дасгал, сургуулилтад хамрагдаж байна.

ХОЁР. УУЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР

2015 оны гүйцэтгэлээр 7,042.9 мянган.м3 хөрс хуулж (тээвэртэй 4,955.5 м.м3, тээвэргүй 2,087.4 м.м3) 1,736.5 мянган тонн нүүрс олборлон 1,817.7 мянган тонн нүүрс борлуулж, хөрс хуулалтын төлөвлөгөө 82.0 хувь, нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөө 83.5-102.4 хувийн биелэлттэй байна. Тээвэртэй хөрс хуулалт 92.1 хувь, тээвэргүй хөрс хуулалт 65.0 хувийн тус тус биелэлттэй байна.

2015 онд 2313,3 мян.тн нүүрс олборлон борлуулах түүний дотор “ДЦС-IV” ТӨХК-д 1750.0 мян.тн, бусад орон нутгийн хэрэглэгчдэд 563,3 мян тн нүүрс тус тус борлуулах төлөвлөгөөтэй ажилласнаас 1817,7 мянган тонн нүүрс борлуулж борлуулалтын төлөвлөгөө 16,5 хувиар тасарсан.

Нүүрсний стандартыг шинэчлэн батлуулах талаар

Нүүрсний стандартыг нүүрсний мөргөцгийн бодит шинж чанарт тулгуурлан шинэчлэн боловсруулж батлуулахаар АМГ-ын Уул уурхайн туршилт шинжилгээний лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан.

Хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны 7-р сарын 4-5 хооронд УУТШЛ-ийн дээж авагч, ахлах шинжээч нартай хамтарч уурхайн 1, 2-р давхаргаас 50 дээж авч боловсруулалт хийж дээжээ 3 хувааж  УУТШЛ, ШОНШЛ, УУХЛ-дад  хүргүүлж нүүрсний техникийн анализын шинжилгээ бүрэн хийлгэсэн. 

Нөхөн сэргээлтийн талаар:

Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг тооцооны 15-45-р огтлол хооронд буюу өмнө нь биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайг урагш сунгаж техникийн нөхөн сэргээлт хийгдсэн  6,3 га талбайд  “Этерналграден” ХХК нь бэлчээрийн зориулалтаар  нутгийн  олон наст, үет, буурцагт, сонгинолог зэрэг 5 зүйл  ургамлуудаар ногоон бүрхэвч үүсгэн, тарилт хийсэн.

Техник технологийг шинэчлэх чиглэлээр:

Компанийн техникийн шинэчлэлийг уул уурхайн зориулалт бүхий өндөр бүтээлт уулын болон тээврийн хэрэгслүүдээр хэрэгжүүлэх, борлуулалтын дараах үйлчилгээ болон засвар үйлчилгээний зардлууд, ашиглалтын явц дахь зардал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт зэрэг үйлчилгээ нөхцөлүүдийг харгалзан парк бүрдүүлэлтийг нэг төрлийн буюу нэг улс, брендийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээр хийх бодлогыг баримтлан ажиллаж байна.

“Шивээ-Овоо” ХК нь 2015 онд хөрөнгө оруулалт техник зохион байгуулалтын талаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын хүрээнд доорх хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Техникийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ: Үүнд:

1.    Олон утгуурт экскаватор, хөрс тээврийн конвейер, овоолго үүсгэгчийн хосолсон цахилгаан системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг Уул Уурхайн хүрээлэн, Фамур компаниудтай хамтран боловсруулж УУЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж батлуулаад байна. Энэ ажил хэрэгжсэнээр техникийн онолын бүтээлийг 40%-аар тооцоход жилд дунджаар 4,4 сая м3 хөрсийг тээвэрлэж овоолго үүсгэнэ. Ингэснээр уурхайд одоогийн хөрс хуулалтын коэффициентоор бодоход 1,2 сая тн нүүрс нээх, компанийн борлуулалтын орлогыг 25,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг олгоно.

2.    Нүүрс тээвэрлэх конвейерын систем, хатаах үйлдвэрийн эх үүсвэрийг салгах ажил

3.    Аваарын дизель генератор суурилуулах ажил

4.    Үйлдвэрлэлийн ба иргэний 6 барилгын өргөтгөл, засвар, цахилгаан хангамж, инженерийн байгууламжийн ажлыг 1.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

Үйлдвэрлэлийн зардал зах зээлээс хамааран жилээс жилд өсч байгаа байдал, нөгөө талаас хөрсний хуримтлагдсан хоцрогдлыг багасгах, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулахын тулд технологийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан учраас энэ хүрээнд 2015 онд нүүрс тээвэрлэх конвейерын систем, хатаах үйлдвэрийн эх үүсвэрийг салгах ажлын бүтээн байгуулалтад 1,3 тэрбум төгрөг, хатаах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний найдварт ажиллагааг сайжруулах зорилгоор аваарын дизель генератор суурилуулах ажлын бүтээн байгуулалтад 160,0 сая төгрөг зарцуулаад байна.

5.    1998 оноос хойш хийгдээгүй техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэн 55 тн даацтай БЕЛАЗ-7555В маркийн 4 өөрөө буулгагч автосамосвалыг 4,4 тэрбум төгрөгөөр,

6.    9,3 м3отвал бүхий гинжит бульдозер Dressta-Т25-ыг 1,2 тэрбум төгрөгөөр тус тус худалдан авч ашиглалтад оруулсан.

7.    2015 оны бизнес төлөвлөгөөнд худалдан авахаар тусгагдсан ЭКГ-10И цахилгаан экскаватор 1ш, 136тн даацтай цахилгаан технологийн автосамосваль 3ш-ыг худалдан авах тендерийг зарлаж хуулийн дагуу шалгаруулан гэрээ байгуулаад байна. Энэ ажил хэрэгжсэнээр өнөөдрийн байдлаар өмнөө тавьсан хөрс тээврийн зорилтоо бүрэн биелүүлж цаашид хөрсний хоцрогдлыг богино хугацаанд бүрэн арилгах тооцоолол гарч байна.

8.    2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан 70%-тай гүйцэтгэсэн байна. Компанийн хэмжээнд ТББК 0.63%, ТАК 0,61% гарсан.

ГУРАВ. КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2015 онд 1,817.8 мянган тонн нүүрс борлуулж төлөвлөгөө 21.5 хувиар тасарсан,  нүүрс борлуулалтын орлого 37860.6 сая төгрөг байлаа. Хэрэглэгчдийн хувьд нийт нүүрсний 90.9 хувийг буюу 1,652.1 мянган тонн нүүрс ДЦС-4 ХК-д борлуулсан бөгөөд Бор-Өндөр УБҮ  32.4 мянган тонн, УБТЗ 34.3 мянган тонн, Дорноговийн ДС  34.4 мянган тонн тус тус худалдан авсан. Хэрэглэгчдээр авч үзвэл өнгөрсөн оны мөн үеэсээ ДЦС-4 ХК-ийн худалдан авалт 97.9 мянган тонноор, УС15 360.0 мянган тонноор, Налайх ДС 30.1 мянган тонноор, Дорноговийн ДС 3.76 мянган тонноор, УБТЗ-ийн худалдан авалт 0.2 мянган тонноор, Бор-Өндөрийн УБҮ-ийнх 2.1 мянган тонноор тус тус буурсан байна. Нийт нүүрснийхээ 97.5 хувийг дээрх 6 хэрэглэгчид борлуулсан байна. 2015 оны гүйцэтгэлээр нүүрс борлуулалтын нийт зардал төлөвлөсөн хэмжээнээс 28.7 хувь буюу 15,069.3 сая төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар буюу 449.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт гарч байна. Энэ хугацаанд нэг тонн нүүрсийг 19371.4 төгрөгөөр олборлон 20,828.2 төгрөгөөр борлууллаа. Нүүрс борлуулалтын нэгж тутмаас  1456.8 төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн оны мөн үеэс борлуулалтын нэгж үнэ дунджаар 2869.1 төгрөгөөр  нэмэгдсэн байна.

2015 онд үндсэн үйл ажиллагаанаас 37,860.6  сая төгрөгийн орлого олж 35,212.7 сая төгрөгийн зардал гарган 2,647.9 сая төгрөгийн ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийн бус үйл ажиллагаанаас 1528.7 сая төгрөгийн орлого олж 2809.1 сая төгрөгийн зардал гарган 1280.4 сая төгрөгийн алдагдалтай ажиллан, нийт дүнгээрээ 1,367.6 сая төгрөгийн ашигтай ажиллаа. 

ДӨРӨВ. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТАЛААР

Компанийн хэмжээнд 2015 оныг аливаа ХАБ,ЭА-н зөрчлөөс урьдчилан сэргийлэх жил болгон зарлаж сургалтад ихээхэн анхаарч ажилласан.

ХАБЭА-н OHSAS18001 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд

“Шивээ-Овоо” ХК нь 2016 оны 3 дугаар сараас ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. Уул уурхайн салбараас Эрдэнэт, Оюутолгойн уурхайн дараа нэвтрүүлж байгаа 3 дахь уурхай боллоо. GAP буюу шаардлагатай мэдлэг ур чадварыг үнэлэх шинжилгээ хийх. Уурхайн үйлдвэрийн газрууд, карьер, оффис зэрэг газруудад дүн шинжилгээ хийх. Шинжилгээний дүнгүүдэд тулгуурласан сайжруулалтын ажлын төлөвлөгөөг OHSAS 18001:2007 стандартад нийцүүлэн төлөвлөх гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

ТАВ. ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДЭХ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

1.“Шивээ-Овоо” ХК нь 2016 оны 3 дугаар сараас ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OSHAS 18001:2007 олон улсын стандартыг нэвтрүүлсэн.  

2. “ХАЯЛГА” спорт клубийг 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нээж хойч ирээдүй болох хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлөөр хангах, спортод элэгтэй ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Тус клубт сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс, жүдо, үндэсний бөх, шатар, даам зэрэг 7 төрлөөр нийт 170 гаруй хүүхэд багачууд дасгал, сургуулилтад хамрагдаж байна.

3. Энгийн найрлагад тэсрэх бодисын үйлдвэр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн. Энгийн найрлагад тэсрэх бодисын үйлдвэрийг өөрийн боловсон хүчнээр хийж, Тэсрэх материалыг тендер зарлан худалдан авснаар тэсэлсэн уулын цулын нэгж өртгийг бууруулж чадсан.

4. Эрчим хүчний сайд Д.Зоригт 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Шивээ-Овоо” ХК-ийн 2016-2016 оны өвөлжилтийн байдал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхай дээр шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн тайлбартай танилцсан.

5. ”Шивээ-Овоо” ХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяраа 2015 оны 9 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар манай уурхай нь 79.6 сая шоо метр хөрс хуулж, 24.4 сая тн нүүрс олборлон, 23.8 сая тн нүүрс борлуулсан бөгөөд нийт 109.8 сая м3уулын цулын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд манай хамт олон дундаас гавьяат уурхайчин 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт 4 хүн, алтан гадас одонт 12 хүн, Хөдөлмөрийн хүндэт медаль 15 хүн, Эрчим хүчний Тэргүүний ажилтан 4 хүн, тэргүүний уурхайчин 95 хүн төрөн гарчээ. “Шивээ-Овоо”-гийн түүхт он жилүүдэд ажилласан үе үеийн уурхайчдын нөр их хүч хөдөлмөр, идэвх зүтгэлийн дүнд 2014 онд анх удаа 2,0 сая тн нүүрс жилд олборлон, борлуулсан түүхэн амжилтаар бид ойн баяраа угтаж байна. Уурхайн 25 жилийн ойн баярын арга хэмжээнд нийт 120 гаруй зочид төлөөлөгчид үе үеийн ахмад уурхайчид, удирдлагууд, хамтран ажилладаг харилцагч байгууллагуудаас хүрэлцэн ирсэн байна.

6. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Уурхайчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг оёх оёдлын үйлдвэр нээлтээ хийж ашиглалтад орсон.

7. Компани өөрийн хөрөнгөөр 60 айлын орон сууц 12-р байрыг засварлан ашиглалтад оруулснаар нийт ажилтнуудын 82%-ийг тохилог орон сууцаар хангаад байна.

8. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмсэн.

9. Нүүрсний стандартыг нүүрсний мөргөцгийн бодит шинж чанарт тулгуурлан шинэчлэн боловсруулж батлуулахаар АМГ-ын Уул уурхайн туршилт шинжилгээний лабораторитой хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан.

10. Техникийн шинэчлэлийн ажлыг өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлэн бульдозер TD25MEX, гидроэкскаватор DX-500, автоачигч DL-550, тэсэлгээний автомашин KIA, ачааны автомашин FAW, фургон автомашин, погрузчик СРС-30Е  нийт 7 ширхэг техник тоног төхөөрөмжийг 2,5 тэр.бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн.

ЗУРГАА. КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫН ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ХҮРТЭГСДИЙН ТАЛААР

2015 онд нийт 102 ажилтныг төрийн одон медаль болон аймаг, сумын шагналд тодорхойлон 40 ажилтан нь шагнал авсан байна. Эдгээрээс Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор-2, Хөдөлмөрийн хүндэт медаль-1, Тэргүүний уурхайчин-12, Эрчим хүчний тэргүүний ажилтан-7, Уул уурхайн яамны “Жуух бичиг”-ээр-7, Эрчим хүчний “Тэргүүний ажилтан”-аар-5, Онц тээвэрчин-3, Шивээговь сумын тэргүүний ажилтан-1, Засаг даргын баярын бичгээр-2 тус тус шагнагдсан.

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ:

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор:

1.    Шармаадайн Батсайхан /автобульдозерийн хэсгийн технологийн автомашины жолооч-оператор/

“Алтан гадас” одонгоор:

1     Бумбаагийн Чинбат /Технологи дамжлагын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин-конвейерийн машинч/

2     Лувсан Мэндбаяр/Уулын нэгдсэн хэсгийн өрмийн машинч/

“Хөдөлмөрийн хүндэт медаль”:

1     Дорждагва Бадамцэцэг/Технологи дамжлагын хэсгийн хяналтын оператор/

Эрчим хүчний яамны “Тэргүүний ажилтан”:

1     Цэрэнбат Түмэнбаяр/Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч/

2     Батбаатар Бат-Эрдэнэ/Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин/

3     Төмөрмөнх Цэдэнбалжир/Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин/

4     Ганзориг Цолмон/Цахилгаан хангамжийн хэсгийн диспетчер инженер/

5     Гарамгайбаатар Ганбаатар/Цахилгаан хангамжийн хэсгийн өндөр хүчдэлийн шугамын ахлах монтёр

6     Чулуунбаатар Баярмагнай/Цахилгаан хангамжийн хэсгийн цахилгаан хөдөлгүүрийн засварчин/

7     Мядаг Мөнхбат/Дулаан, ус хангамжийн хэсгийн зуухны машинч/

Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин”:

1     Лувсан Надмид/Худалдаа хангамжийн хэлтсийн агуулахын туслах ажилтан/

2     Цэрэнбазар Энхтөр/Засварын хэсгийн дугуй засварчин-аккулмяторчин/

3     Дүү Эрдэнэбат/Худалдаа, хангамжийн хэлтсийн дарга/

4     Дамба Хишигтогтох/Үйлдвэрлэл, удирдлагын албаны уулын диспетчер/

5     Буд Энхтуяа/Үйлдвэрлэл, удирдлагын албаны уулын диспетчер/

6     Чүлтэм Уранчимэг//Үйлдвэрлэл, удирдлагын албаны уулын диспетчер/

7     Батчулуун Баяраа/Автобульдозерийн хэсгийн технологийн автомашины жолооч-оператор/

8     Батбуян Энхжаргал/Автбульдозерийн хэсгийн дугуйт ачигчийн оператор/

9     Төмөрмөнх Лхагвасүрэн/Автобульдозерийн хэсгийн гидроэкскаваторын машинч/

10  Ядамсүрэн Хайдав/Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-А экскаваторын машинч/

11  Тогоо Отгонжаргал/Ус шүүрүүлэх хэсгийн тооцооны оператор/

12  Дугарсүрэн Жаргалсайхан/дулаан, ус хангамжийн хэсгийн зуухны машинч/

Уул уурхайн яамны “Жуух бичиг”:

1     Цэрэндорж Даваасүрэн/захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн жижүүр/

2     Ишдэгд Жамъянхорлоо/Автобульдозерийн хэсгийн дарга/

3     Эрхэмбаяр Мөнхзул/Автобульдозерийн хэсгийн гидроэкскаваторын машинч/

4     Александр Туяажаргал/технологи дамжлагын хэсгийн хяналтын оператор

5     Нэргүй Энхтайван /Дулаан, ус хангамжийн хэсгийн дарга/

6     Чулуундорж Одгэрэл /Дулаан, ус хангамжийн хэсгийн механик/

7     Төрөө Баярхүү /Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч/

Эрчим хүчний яамны “Жуух бичиг”:

1     Арилдий Лхагвасүрэн /Цахилгаан хангамжийн хэсгийн өндөр хүчдэлийн шугамын инженер/

2     Батсайхан Батбаяр /Цахилгаан хангамжийн хэсгийн реле тохируулгын засварчин/

3     Батмэнд Пүрэвсайхан /Цахилгаан хангамжийн хэсгийн тохируулгын слесарь/

4     Хашганбай Буяндэлгэр /Цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёр/

5     Өлзийбаяр Мөнхжаргал /Цахилгаан хангамжийн хэсгийн ээлжийн монтёр/

“Онц тээвэрчин”:

1     Начин Мөнхбаатар/Тээвэр үйлчилгээний хэсгийн автобусны жолооч/

2     Нямсүрэн Болдбаатар/Тээвэр үйлчилгээний хэсгийн автобусны жолооч/

3     Цэвэлмаа Ганболд /тээвэр үйлчилгээний хэсгийн усалгааны цистерний жолооч/

Шивээговь сумын “Тэргүүний ажилтан”:

1     Цогбадрах Гал-Очир/Автобульдозерийн хэсгийн технологийн автомашины жолооч-оператор/

Шивээговь сумын “Засаг даргын баярын бичиг”:

1     Ганбаатар Болдбаатар/Технологи дамжлагын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин-конвейерийн машинч/

2     Рэгжийбуу Ганхуяг/Дулаан, ус хангамжийн хэсгийн зуухны машинч/

БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ:

Байгууллагын хөдөлмөрийн аварга:

1     Энхмэндийн Бат-Эрдэнэ /Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А№02 экскаваторын машинч/

Байгууллагын ажил мэргэжлийн аварга:

1.    С.Нямдаваа /Уулын нэгдсэн хэсгээс ЭШ-25/90 алхагч экскаваторын машинч/

2.    Б.Амгаланбаатар /ЭКГ-5А экскаваторын машинч/

3.    Батсайхан Ганбаатар /УШХ-ийн өрмийн туслах гагнуурчин/

4.    Д.Алтанхуяг /ТДХ-ийн ЭКГ-5А№03 экскаваторын машинч/

5.    Х.Базаррагчаа /ЗХ-ийн токарьчин-фрезерчин/

6.    П.Ариунболд /АБХ-ийн технологийн автомашины жолооч-оператор/

7.    О.Энхбаатар /автобульдозерийн хэсгийн технологийн автомашины  нарын нийт 7 ажилтан шагнахаар болсон. Цахилгаан хангамжийн хэсгийн тохируулгын ахлах инженер Дашзэвэгийн Баярсайханыг байгууллагын тэргүүний ажилтнаар шагнахаар шийдвэрлэв.

Оны шилдэг инженер техникийн ажилтан:

1.    Доржготов Мөнх-Эрдэнэ /Засварын хэсгийн механик /

Оны шилдэг залуу ажилтан:

1.    Баяраагийн Мөнхзаяа /Автобульдозерийн хэсгийн механик/

2     Насанжаргалын Мөнхболд /Уулын нэгдсэн хэсгийн ЭШ-11/70 алхагч экскаваторын машинч/

3     Эрдэнэбаатарын Очирсүрэн /Засварын хэсгийн токарьчин-фрезерчин/

Байгууллагын тэргүүний ажилтан:

1.    Цэдэвийн Энхсүрэн /ХХХ-ийн шатахуун түгээгч/

2.    Гэлэгсэнгэ Гэрэлхүү /ХХ-ийн Технологи хяналтын инженер/

3.    Оюундэлгэр Алтанхүү /АБХ-ийн ТАМ-ны жолооч-оператор/

4.    Эрдэнэцогт Хатанзориг /АБХ-ийн ТАМ-ны жолооч-оператор/

5.    Рина Мөнх-Эрдэнэ /АБХ-ийн Гидроэкскаваторын машинч/

6.    Александро Ганзориг /УНХ-ийн ЭШ-25/90 алхагч экскаваторын машинч/

7.    Эрхонгор Баясгалан /ДУХХ-ийн Зуухны машинч/

8.    Лувсанцэнд Одончимэг /СЭЗХ-ийн Үйлдвэрийн эдийн засагч/

9.    Жамъян Цэндмаа /УНХ-ийн халуун усны цэвэрлэгч/

10. Лхагвасүрэн Цастцацрал /УШХ-ийн засварчин/

11. Бэгзсүрэн Ганчулуун /ТДХ-ийн ТТ-ийн засварчин-гагнуурчин/

12. Мээлээбаатар Анхбаатар /ТДХ-ийн ЭКГ-5А№03 экскаваторын туслах машинч/

13. Чимэддорж Батцэнгэл /ЗХ-ийн Тоног төхөөрөмжийн засварчин/

14. Ансалмаа Батболд /ТҮХ-ийн үйлчилгээний автомашины жолооч/

15. Чангаа Энхжаргал /ЗХНБХ-ийн бүтээмжийн мэргэжилтэн/

16. Дашзэвэг Баярсайхан /ЦХХ-ийн тохируулгын ахлах инженер/

17. Будын Энхчимэг “Шивээ Сервис” ХХК-ийн ахлах тогооч/

 

 

“ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)