Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

  |     |  
2013 он

Нэг. Компанийн удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн талаар

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд орсон нэмэлт, Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолын Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтцэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албыг Гүйцэтгэх захирлын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/50 дугаар тушаалаар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд шинэчлэн Хяналтын хэлтэс болгон өөрчилсөн. 

Гүйцэтгэх захирлын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, 2013 оны орон тоог шинэчлэн баталсан.

2013 батлагдсан орон тоогоор:

А. ХЭЛТЭС:

1.    Технологийн бодлогын хэлтэс/ТехБХ/                            13 ажилтан

2.    Техникийн бодлогын хэлтэс/ТБХ/                                     7 ажилтан

3.    Санхүү, эдийн засгийн хэлтэс/СЭЗХ/                                           11 ажилтан

4.    Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс/ЗХНБХ/    17 ажилтан

5.    Худалдаа, хангамжийн хэлтэс/ХХХ/                                             16 ажилтан

6.    Хяналтын хэлтэс/ХХ/                                                                       10 ажилтан

Б.АЛБА:

1.    Үйлдвэрлэлийн алба/ҮА/                                                                 9 ажилтан

2.    Холбоо, мэдээллийн алба/ХМА/                                        2 ажилтан

В.ХЭСЭГ:

1.    Автобульдозерийн хэсэг/АБХ/                                                       131 ажилтан

2.    Уулын нэгдсэн хэсэг/УНХ/                                                   72 ажилтан

3.    Технологи дамжлагын хэсэг/ТДХ/                                                80 ажилтан

4.    Ус шүүрүүлэх хэсэг/УШХ/                                                    17 ажилтан

5.    Цахилгаан хангамжийн хэсэг/ЦХХ/                                              30 ажилтан

6.    Засварын хэсэг/ЗХ/                                                              19 ажилтан

7.    Дулаан, ус хангамжийн хэсэг/ДУХХ/                                            37 ажилтан

8.    Тээвэр үйлчилгээний хэсэг/ТҮХ/                                       31 ажилтан

2013 ондоо нийт 16 хэлтэс, алба, хэсэг нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан. 2013 оны 12 дугаар сарын байдлаар нийт 511 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулсан. Мөн охин компани болох “Шивээ-Сервис” ХХК нь нийт 39 ажилтантай.

2013 онд байнгын ажлын байранд нийт 96 иргэнтэй хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулсан ньөнгөрсөн оныхоос 31 хүнээр буюу 1.5 дахин их, мөн онд 39 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь 2012 оныхоос 19 хүнээр их буюу 36.5 %-иар нэмэгдсэн нь сахилгын шийтгэл, өөрийн хүсэлтээр халагдсан хүний тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн 2013 онд сахилгын зөрчил 60 гарсан нь өнгөрсөн оныхоос 36 буюу 37.5 %-иар буурсан үзүүлэлттэй байна.

Соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ: Соёл урлаг, спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээнд 18 ажил төлөвлөснөөс 13 ажлыг гүйцэтгэж 48.9 сая төгрөг төлөвлөснөөс, 35.9 сая төгрөг зарцуулсан байна. Томоохон арга хэмжээнд “Уурхайчдын спортын VIII наадам”-д нийт 72.3% нь хамрагдаж, спортын 10 төрлөөр хурд, хүч авьяас самбаагаа сорьж шилдгүүдээ тодруулсан. Түүнчлэн “Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн Спортын их наадам”-д баг, тамирчид амжилттай оролцсон.

2013 онд уурхайн нийт ажилтнуудын 70.4% буюу 376 ажилтан 18-39 хүртэл насны залуучууд эзэлж байна. Мөн 57 уурхайчид гэр бүлийн хамт, 3-аас доошгүй жил уурхайд тогтвор суурьшилтай ажиллаж байна. Иймд уурхайн захиргаа уурхайчдын гэр бүл, тэдний үр хүүхдэд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд гэр бүл судлаач Л.Нарантуяаг Шивээговь суманд урьж, “Гэр бүлийн төгс харилцаа” сэдэвт лекцийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан.

Түүнчлэн бидний үр хүүхэд, багачууд бага наснаасаа эхлэн спортоор тогтмол хичээллэх нь тэдний эрүүл мэндэд тустай төдийгүй сэтгэл санаа өөдрөг, өөртөө итгэлтэй, тэсвэр хатуужилтай байдлыг бий болгодог тул Олон улсын хэмжээний мастер Л.Зоригтбаатарыг уурхайчдын нэрийн өмнөөс өөрийн орон нутагт урьж Боксын спортыг хөгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллаж байна. Дасгалжуулагч багш батлагдсан хуваарь, хөтөлбөрийн дагуу 12-аас дээш насны ерөнхий боловсролын сургуулийн 69 сурагч, хүүхэд багачуудыг хамруулан өдрийн 3 ээлжээр хичээллэх нөхцөл боломжоор ханган ажиллаж байна.

Сумын иргэд, хөдөлмөрчид, хүүхэд багачууд, уурхайчдын эрүүл мэндэд анхаарал хандуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дотоод нөөц бололцоогоо түшиглэн 15,0 сая төгрөгийг зарцуулж “Мөсөн гулгуурын талбай”-тай болсон. Өөрийн хөрөнгөөр сумын төвд бизнес төвийн барилгыг засч ашиглалтад оруулснаар сумын иргэд ахуйн үйлчилгээг нэг цэгээс авах, орчин үеийн хандлагад нийцсэн тохилог орчинг бүрдүүлж чадсан.

Хоёр. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар

Тээвэртэй хөрс хуулалт:Зүүн жигүүрт алхагч экскаваторын ажлын фронт бэлтгэн 4 доголд тээвэртэй хөрс хуулах төлөвлөгөөтэй ажилласан. Төлөвлөгдсөн ажлаас дээд талын 3 доголын хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж дууссан ба алхагч экскаваторын сэлбэг нийлүүлэлт, жилийн төлөвлөгөөт засвар удааширснаас зүүн жигүүрийн 4-р улиралд олборлох нүүрсний нөөц нээж амжихгүй болж тээвэртэйгээр хуулах шаардлага гарч 4-р доголын хөрсийг хуулах боломжгүй болсон.

Тээвэргүй хөрс хуулалт:ЭШ-25.90 алхагч экскаватораар ашиглалтын 2-р амнаас суналын дагуу тооцооны 90-115-р огтлол хооронд II давхаргын нүүрс нээж 600 м-ийн фронтын урттай, 28 м –ийн өндөртэй, дунджаар 75 м өргөнтэйгөөр 817.9 мян.м3 хөрс хуулж, 1889.6 мян.м3 дахин шидэлт хийсэн ба 7-р сарын 9-ний өдрөөс 10-р сарын 6-ыг хүртэл жилийн засвар хийсэн. Жилийн засвар сэлбэг нийлүүлэлтээс шалтгаалан 45 хоног алдсаны улмаас зүүн жигүүрт 800 мян м3 хөрс хуулах төлөвлөгөөт ажил хийгдээгүй ба засвар дуусгаад баруун жигүүрт 2014 онд шилжих нүүрсний нөөц бэлтгэн хөрс хуулж эхэлсэн. Баруун жигүүрт тооцооны 1-25-р огтлол хооронд 2014 оны 1-р улиралд олборлох нүүрсний нөөц бэлтгэхээр 1155,1 мян м3 хөрс хуулж, нийт 1973,1 мян м3 хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Нүүрс олборлолт, борлуулалт:2013 онд 1650.0 мян.тн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллахаар батлагдсан. “ДЦС-IV” ТӨХК нь 250.0 мян.тн нүүрс нэмэлтээр авах санал гарган ирүүлсний дагуу төлөвлөгөөнд тодотгол хийн 1900 мян тн нүүрс олборлон борлуулахаар өөрчлөлт хийсэн.

2013-2014 онд складад 242.7 мян.тн, уурхайн ашиглалтын 1-р ам суналын дагуу II давхаргын 200.0 мян.тн, I давхаргын 260.0 мян.тн нүүрсний нөөцтэй шилжсэн. Тооцооны 95-118-р огтлол хооронд I давхаргаас 1034,4 мян.тн, II давхаргаас 930,0 мян.тн, нийт 1964,4 мян.тн нүүрс олборлоод байна. 2013-2014 онд складад 279.3 мян.тн, карьерт авахад бэлэн II давхаргын 120.0 мян.тн, нээгдэхэд бэлэн I давхаргын 330.0 мян.тн нүүрсний нөөцтэй шилжсэн.

ДЦС-IV-д 1750.0 мян.тн, орон нутгийн ДЦСтанцуудад 150.0 мян.тн нүүрс нийлүүлэх гэрээтэй ажилласан. 2013 онд ТЭЦ-4 ТӨХК-д 1722,1 мян тн, бусад орон нутгийн ДЦС болон өрхийн хэрэглээнд 194,8 мян тн, нийт 1916,9 мян тн нүүрс нийлүүлээд байна.

Ус шүүрүүлэлтийн ажил: Ус шүүрүүлэх хэсэг нь 2013 онд А, В, С шугам болон карьерт нийт 29 цооног ажиллаж 4490,0 сая.м3 ус уурхайгаас зайлуулж усны түвшинг 0,65м-ээр буулгаад байна.

Гурав. Нүүрс хатаах үйлдвэр, конвейерийн тээврийн систем

2013 онд Хатаах үйлдвэр, конвейерийн тээврийг 3 дугаар сарын 01-ээс ажиллуулна гэж төлөвлөсөн боловч хүлээн авах бункерын решётко дээр ирж байгаа нүүрс доош унахгүй, бөглөрч бүтээл алдаж байгааг засаж залруулах үүднээс Хацарт бутлуур болгон өөрчлөх шийдэлд хүрсэн. Тендер зарлан нийлүүлэлт, угсралтын ажил удааширч 6 дугаар сарын 1-ээс шулуун конвейер ажиллаж эхэлсэн. Хатаах үйлдвэрийн зуухны сэлбэгийн олдоц муугаас 10 дугаар сарын 1-ээс ажилд оруулсан зэрэг шалтгааны улмаас төлөвлөсөн ажил хийгдээгүй. Нийт шулуун конвейерээр 343.4 мян тн нүүрс тээвэрлэсэн ба үүнээс 88.6 мян тн нүүрс хатаасан байна. Хатаах үйлдвэр, конвейерийн тээврийн 2013 оны ажлын гүйцэтгэлийг хүснэгтээр үзүүлэв.

Байршил

сар

Чийглэг

/%-иар/

Үнслэг

/%-иар/

Дэгдэмхий

/%-иар/

Илчлэг

/ккал/

Хатаах хүлээн авах бункер

10-р сар

42.7

9.4

40.1

2961

11-р сар

44.1

6.6

37.9

3002

12-р сар

43.5

6.0

36.2

2917

Дундаж

43.4

7.3

38.0

2960

Гарах конвейер

10-р сар

37.1

10.8

40.5

3191

11-р сар

37.6

8.2

39.7

3285

12-р сар

36.2

6.8

40.9

3261

Дундаж

36.9

8.6

40.3

3245

Д конвейер

10-р сар

38.6

9.6

39.1

3145

11-р сар

39.7

7.9

39.0

3176

12-р сар

37.2

7.6

31.8

3289

Дундаж

38.4

8.3

36.6

3203

Хатаасан нүүрсний чанарын үзүүлэлт

Он сар

Шулуун конвейер

Хатаах үйлдвэр

Тээвэрлэсэн нүүрсний хэмжээ

Бүтээлтэй ажилласан цаг

Цагийн бүтээл /дунджаар/

Хатаасан нүүрсний хэмжээ

Бүтээлтэй ажилласан цаг

Цагийн бүтээл /дунджаар/

V сар

930

5:20:00

175

0

0:00:00

 

VI сар

12763,7

108:30:00

118

1300

13:00

100

VII сар

78354

435:38:00

180

0

0

 

VIII сар

50801

286:46:00

177

0

0:00:00

 

IX сар

45504

253:35:00

180

0

0:00

 

X сар

50244

270:14:00

186

16827,5

150:19:00

112

XI сар

13659

89:43:00

152

65839,4

464:48:00

142

XIIсар

3630

20:10:00

181,5

4682

26:55:00

173

нийт

255885,7

1380:13:00

168,7

88648,9

655:00:00

135,3

 

Дөрөв. Уул, тээврийн машин, тоног төхөөрөмж

2011 онд уул тээврийн зориулалттай болон тээвэр үйлчилгээний 83 төрлийн машин механизм, тоног төхөөрөмжүүд ажилласан ба 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бага зардалтай, өндөр бүтээмжтэй техникийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дизель түлш, сэлбэг материал, элэгдлийн зардлаа хэмнэх зорилгоор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 5 ширхэг Shacman автосомасвал, түүнчлэн өвлийн ачааллын үед нүүрс борлуулалтын ажил эрс нэмэгдэж ганц технологи дамжлагаар нүүрс ачилтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор уурхайн төмөр замын 10 дугаар салаа зам дээр тавигдсан вагонд нүүрс ачилтын ажлыг зэрэг гүйцэтгэхээр ОХУ-ын ЧТЗ Уралтрак үйлдвэрийн ПК-65 маркийн 5м3 шанаганы багтаамж бүхий шинэ автоачигчийг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч ашиглалтанд оруулсан.

Түүнчлэн тээвэр үйлчилгээнд түлш, сэлбэг материал зарцуулалт ихтэй ОХУ-д үйлдвэрлэгдсэн фермер УАЗ автомашины оронд 4 ширхэг ландкрузер автомашиныг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан.

Уул тээврийн  тоног төхөөрөмж

ТББК

ТАК

1.

Хөрсний автосамосвалууд

0.69

0.67

2.

Нүүрсний автосамосвалууд

0.79

0.77

3.

Уулын машин, механизм

0,92

0,82

4.

Хүнд механизм

0.74

0.74

5.

ЭШ-25/90 экскаватор

0.76

0.75

6.

ЭКГ-5А экскаваторууд

0.95

0.84

 

Нийт:

0.81

0.76

 

Долоо. Компанийн санхүү, эдийн засгийн талаар

2013 онд тус компани нь 1,9 сая тонн нүүрс олборлон борлуулж 31,1 тэрбум төгрөгийн орлого олж 39,5 тэрбум төгрөгийн зардал гаргаж 8,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөгдсөн.

Мөн ажилчдын Арилжааны банкнууд дахь цалингийн зээлийн өрийн үлдэгдлийн судалгаа хийж, давхардсан тоогоор 500 хүн, 2.8 тэрбум төгрөгийн өртэй, зээлийн хүүнд сард 40.0 сая төгрөг төлж байсанд дүгнэлт хийж, цалингийн зээлийн сарын хүүгийн хэмжээг 1.4 хувийг 1.15 хувь болгуулж ажилчид 3 жилийн хугацаанд банканд зөвхөн зээлийн хүүд 454.0 сая төгрөгийг төлөхгүйгээр гэр бүлдээ зарцуулах боломжтой болгож бодитой томоохон дэмжлэг болсныг дурдахад таатай байна. 

Нүүрс борлуулалтын орлогын талаар

2013 оны эцсийн байдлаар 1,917.0 мянган тонн нүүрс борлуулж төлөвлөгөөгөө 0.9 хувиар давуулан биелүүлээд байна.Нүүрс борлуулалтын орлого 31,608.1 сая төгрөг байлаа.

Нүүрсний илчлэгийн стандартаар тооцвол 508 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Хэрэглэгчдийн хувьд нийт нүүрсний 91,0 хувийг буюу 1,747.6 мянган тонн нүүрсДЦС-4” ТӨХК-д борлуулсан бөгөөд Бор-Өндөр УБҮ  40.3 мянган тонн, УБТЗ 50,3 мянган тонн, Дорноговийн ДС  38.1 мянган тонн, Төв аймгийн ДС 6.7 мянган тонн, бусад хэрэглэгчид 34,0 мянган тонныг тус тус худалдан авсан.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулсан нүүрсний хэмжээ 190.3 мянган тонноор их, борлуулалтын орлого 4,4 тэрбум төгрөгөөр илүү байна.

Нийт нүүрснийхээ 98 хувийг дээрх 5 хэрэглэгчдэд борлуулсан байна.

Найм. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцлох үйл явдлуудаас нэрлэвэл

1. Монгол Улсын төрийн өмчийн хорооны 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Балсандоржийг үүрэгт ажлаас нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, гүйцэтгэх захирлаар О.Отгонбаатарыг мөн өдрөөс томилохыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдэд үүрэг болгосон. Үүний дагуу “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Х.Балсандоржийг компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлж, О.Отгонбаатарыг мөн өдрөөс “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Шивээ-Овоо” ХК-ийн ИТА болон албан хаагч, ажилтнууд, сумын иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, иргэд ч санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх томоохон боломж гарсан түүхэн үйл явдал байлаа.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оны 7 дугаар сард “Шивээ-Овоо” ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А№01 экскаваторын машинч Галбадрах овогтой Даваасүрэн нь Монгол Улсын “ГАВЬЯАТ УУРХАЙЧИН” цол тэмдгээр шагнуулсан явдал нь уурхайчдын урам зоригийг нэмэгдүүлсэн явдал болсон.

4. 2013 онд 8,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөснөөс 3,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 5,4 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулсан нь онцлох үйл явдал байлаа.

5.Компани төлөвлөгөөт алдагдлын хэмжээг бууруулж ажиллаж байгаагийн зэрэгцээ эрх бүхий байгууллагууд сүүлийн улиралд нүүрсний үнийг 16 хувь 2500 төгрөгөөр нэмэгдүүлж өгсөн нь сүүлийн хагас жилд нүүрс борлуулалтаас 1,6 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Ес. Компанийн ажилтнуудын шагнал урамшууллын талаар

2013 онд нийт 40 ажилтныг төрийн одон медаль болон аймаг, сумын шагналд тодорхойлсноос 37 ажилтан нь шагнал авсан байна. Эдгээрээс Монгол Улсын “Гавьяат уурхайчин”-1, “Алтан гадас одон”-1, “хөдөлмөрийн хүндэт медаль”-иар-1, Тэргүүний уурхайчин-17, Уул уурхайн яамны жуух бичиг-4, Эрчим хүчний яамны тэргүүний ажилтан-2, Эрчим хүчний яамны жуух бичгээр-2 ажилтан, бусад нь аймаг, сумын шагналаар тус тус шагнагдсан байна.

Төрийн одон медалиар шагнуулсан ажилтнуудыг харуулав.

1.Монгол Улсын Гавьяат уурхайчин:

1.   Галбадрах Даваасүрэн/Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч/

2.”Алтан гадас” одонгоор:

1.    Пүрэвсүрэн Цэндпүрэв/Технологи бодлогын хэлтсийн дарга-Ерөнхий технологич/

3. “Хөдөлмөрийн хүндэт медаль”:

1.   Батчулуун Мөнх-очир/Тээвэр үйлчилгээний хэсгийн Автокранчин/

3.Монгол улсын “Тэргүүний уурхайчин” тэмдгээр:

1.    Барийсан Отгонбаяр/Технологи бодлогын хэлтсийн Ерөнхий маркшейдер/

2.    Даваасүрэн Бямбасүрэн/уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч/

3.    Шар Цэндмаа/Автобульдозерийн хэсгийн Техникийн тоо бүртгэгч/

4.    Гомбодоо Шархүү/Тээвэр үйлчилгээний хэсгийн Цэвэр бохирын жолооч/

5.    Гэлэгсэнгэ Гэрэлхүү/Хяналтын хэлтсийн техникийн хяналтын инженер/

6.    Бавуу Цэцэгмаа/Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн жижүүр/

7.    Данаажав Цэгмид/Тээвэр үйлчилгээний хэсгийн засварчин-гагнуурчин

8.    Нямжав Баярсайхан/Технологи дамжлагын хэсгийн дарга/

9.    Болд Энх-амгалан/Техникийн бодлогын хэлтсийн Уулын тоног төхөөрөмжийн механик/

10. Доржгалсан Ганбаатар/Автобульдозерийн хэсгийн Технологийн автомашины жолооч-оператор/

11. Санжжав Төмөрбаатар/Засварын хэсгийн По-гийн жолооч-засварчин/

12. Чулуундорж Нэргүй/Ус шүүрүүлэх хэсгийн насосчин/

13. Ганболд Энхболд/Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч

14. Сүхээ Лхагвадорж/Автобульдозерийн хэсгийн дугуйт ачигчийн опеартор/

15. Дандар Батмөрөн/Уулын нэгдсэн хэсгийн ахлах механик/

16. Шаргаа Амартүвшин/Уулын нэгдсэн хэсгийн ЭКГ-5А экскаваторын машинч/

17. Баттөр Энхсаруул/Уулын нэгдсэн хэсгийн ЭШ-25/90 алхагч экскаваторын туслах машинч/

5.Сангийн яамны Санхүү банкны тэргүүний ажилтан:

1.     Самбуу Одбаяр/Санхүү, эдийн засгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч/

6. Эрчим хүчний яамны Тэргүүний ажилтнаар:

1.    Батмөнх Отгонбаяр/Технологи дамжлагын хэсгийн гагнуурчин-засварчин/

2.    Борыс Лазат/Цахилгаан хангамжийн хэсгийн диспетчер инженер/

7. Эрчим хүчний яамны жуух бичигээр:

1.    Дорждагва Золзаяа/захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн захиргааны мэргэжилтэн

2.    Санжжав Төмөрбаатар/Засварын хэсгийн Погрузчикийн ачигч-оператор/

8. Уул уурхайн яамны жуух бичгээр:

1.    Чимэдцэрэн Энхтөр/Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах эдийн засагч/

2.    Дамба Хишигтогтох/Үйлдвэр удирдлагын албаны уулын диспетчер/

3.    Чулуундорж Нэргүй/Ус шүүрүүлэх хэсгийн насосчин/

4.    Щербаков/засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин/

9. Шивээговь сумын “Баярын бичиг”-ээр:

1.    Дэчинсүрэн Ичинноров/Санхүү, эдийн засгийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч/

2.    Чимэдцэрэн Гантулга/Автобульдозерийн хэсгийн бульдозерчин/

3.    Чимэддорж Батцэнгэл/Засварын хэсгийн гагнуурчин-засварчин/

4.    Чойжилжав Уртнасан/Технологи дамжлагын хэсгийн үйлчлэгч/

10. Нийгмийн даатгалын ерөнхий газрын жуух бичиг:

1.     Дорждагва Золзаяа/Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн захиргааны мэргэжилтэн/

11. Говьсүмбэр аймгийн “Оны онцлох хүн” шагналаар:

1.   Жамба Давааням/Үйлдвэр удирдлагын албаны дарга/

 

 

                                                “ШИВЭЭ-ОВОО” ХУВЬЦААТ КОМПАНИ

 

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)