Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Хувьцаа эзэмшигч

  |     |  
“Шивээ- Овоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                 Улаанбаатар хот

 “Шивээ Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг 14 давхар “Эрдэнэс Монгол”ХХК-ийн хурлын танхимд хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэнэ.

1. Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах, хараат бус аудитын дүгнэлтийгтанилцуулах.

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах.

 3.Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох.

4. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлах.

 5.Шинээр нийтэд худалдахаар гаргаж буй хувьцааг хувьцаа эзэмшигчид тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх эдлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2016 оны 04 дугаар сарын 04-ны өдрөөр эчнээгээр санал өгөх хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 04 дүгээр сарын 28-ны өдрийн өглөөний 10:00 цагаар тасалбар болгоно.

 Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох мaтериалтай 2016 оны 04 сарын 01-ны өдрөөс эхлэн “Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөгчийн газар болон харьяалагдах брокер диллерийн компаниар дамжуулан танилцан хуралдаа идэвхтэй оролцоно уу.

Хурал хуралдах газрын хаяг:

 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг 14 давхар “Эрдэнэс Монгол”ХХК-ийн хурлын танхим,

Лавлах утас:99068713, 99000249

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)