Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Хувьцаа эзэмшигч

  |     |  
“Шивээ- Овоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

  2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр                                                                                                                 Улаанбаатар хот

 “Шивээ Овоо” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг 14 давхар “Эрдэнэс Монгол”ХХК-ийн хурлын танхимд хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.  "Шивээ Овоо"ХК-д уулын үйлдвэрлэлд роторт экскаватор,конвейрын хосолсон системийг нэвтрүүлэхэд шаардлагатай 20,9 сая еврогийн санхүүгийн эх үүсвэрийг Бүгд Найрамдах Польш Улсын Господарства Кражовего  /Bank of Gospordarstwa Krajowego/ банкнаас Монгол улсын хөгжлийн банкаар дамжуулан зээлийн гэрээ байгуулж шийдвэрлэхийг Гүйцэтгэх захиралд зөвшөөрч, тус зээлийн барьцаа хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөөс бүрдүүлэн ажиллахыг Гүйцэтгэх захиралд даалгах.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр эчнээгээр санал өгөх хувьцаа эзэмшигчдийн саналын хуудсыг хүлээн авах эцсийн өдрийг 08 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 10:00 цагаар тасалбар болгоно.

 Хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын холбогдох мaтериалтай 2016 оны 07 сарын 23-ны өдрөөс эхлэн “Шивээ Овоо” ХК-ийн Төлөөлөгчийн газар болон харьяалагдах брокер диллерийн компани дээр ирж танилцан хуралдаа идэвхтэй оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

                


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)