Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

  |     |  
2010 он

1.    Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд тус уурхайн ажил байдалтай танилцсан ба тус уурхайд морилсон Монгол улсын 5 дахь Ерөхий сайд болов. 
2.    Нүүрс хатаах үйлдвэрийн суурийг тавьж, барилга байгууламжууд баригдав.
3.    Сумын төв талбай байгуулалцаж, “Уурхайчин” дурсгалын хөшөөтэй болов.
4.    Уурхай үүсч хөгжсөний 20 жилийн ойгоо тэмдэглэж, 20 бүтээлч ажил хийв.
5.    Түүхэн хөгжлийн кабинетын эх суурийг тавив.
6.    ИТА-ынхаа мэдлэг боловсролын түвшинг тогтоов.
7.    Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, “Шивээ сервис” компани байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэв.
8.    Сар бүр ажлын өртөг зардлаа тооцон зөвлөлдөж, алдаа, оноогоо дүгнэдэг болов.

Нэг. Үйлдвэрлэлийн ажлын талаар
     -  Тус компани нь ТУЗ-өөс тавьсан зорилтыг ханган биелүүлэхийн тулд техник, зохион байгуулалт, хүн хүчний талаар холбогдох арга хэмжээг авсны үр дүнд 2010 онд 1767.2 мянган тонн нүүрс олборлож, үүнээс 1671.0 мянган тонныг нь борлуулснаар төлөвлөгөөт даалгавраа 121.9 – 115.3% тус тус биелүүлсэн бөгөөд 6247.1 мянган тонноор хөрс хуулж, төлөвлөгөөт даалгавраа 3.1% тасалдуулжээ. Харин нийт уулын цулаараа 9713.4 мянган шоометр ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.4% биелүүлсэн байна.

    -   2010 оны ажлыг 2009 оныхтой жишиж үзвэл нүүрс олборлолтыг 364.0 мянган тонноор буюу 4.0%, нүүрс борлуулалтыг 252.0 мянган тонноор буюу 2.5%, хөрс хуулалтыг 528.0 мянган тонноор буюу 9.2% тус тус илүү гүйцэтгэжээ. Нийт борлуулсан нүүрснийхээ 1446.9 мянган тонныг буюу 86.5%-ийг ТЭЦ-4 станцад, 224.1 мянган тонныг буюу 13.5% бусад хэрэглэгчидэд тус тус нийлүүлжээ. 

    -  Нүүрсний олборлолтыг I давхаргаас 711.62 мянган тонныг, II давхаргаас 979.18 мянган тонныг гаргасан ба чийглэг 41.6-42.9%, илчлэг 2940-3033 ккал байлаа. Нүүрсний чанарын шинжилгээг 768 сорьцоор хйилээ.

    -  2010 онд Ус шүүрүүлэхийн 4 шугамын 26 цооногоор нийт 4.5 сая тонноор ус зайлуулсан ба 2009 оны 12 сарын 30-ны байдлаар усны түвшин 1127.08м түвшинд байсан бол 2010 оны 12 сарын 31-ний өдөр 1125.75м түвшинд хүргэж усны түвшинг 1.33 метрээр бууруулжээ.

    -  2010 онд тус компанид хөрс, нүүрс тээврийн 16 хүнд даацын автосамосвалаас гадна дугуйт түрэгч, гинжит бульдозер-6, гидроэксковатор-3, 5 шоометрийн шанага бүхий цахилгаан эксковатор-5, ЭШ25/90 алхагч эксковатор, өрмийн машин болон тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байна.

    - Тээврийн тоног төхөөрөмжийн TAК-83.2%, ТББК-85.9% байгаа нь 2009 оныхоос ТББК ба TAК нь тус бүр 9% өссөн байна. Харин ЭКГ-5А, ЭШ25/90 зэрэг нүүрс, хөрс ачих тоног төхөөрөмжийн  TAК-74 97.3%, дундаж нь 86%, ТББК-76.4 97.3% дундаж нь 90% байна. Эдгээр нь 2009 оны мөн үеийн үзүүлэлтээс буураагүй байна.
Хоёр. Хүний нөөцийн талаар

   -  Тус компани 2010 онд 61 ажилтан шинээр авч 37 ажилтантай байгуулсан гэрээ цуцалснаар 2011 оны 01 сарын 01-ний байдлаар 442 ажилтантай болжээ.Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн 72 ажилтан байгаа бөгөөд энэ нь нийт ажиллагсдын 16%-ийг эзэлж байна гэсэн үг.

   -  Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргагчийн тоо 2009 оныхоос 33 хүнээр буюу 32%-иар буурчээ.
   -  2010 онд Үйлдвэрлэл Технологийн бодлогын хэлтэс, Санхүү эдийн засгийн хэлтэс, Хангамж аж ахуй үйлчилгээтэй хэлтэс, Захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтэс болон Ус шүүрүүлэх хэсэг хөдөлмөрийн сахилга зөрчилгүй ажиллажээ.

   - 2010 онд Иргэд ажилтнуудаас 139 өргөдөл, гомдол хүлээн авч хуулийн хугацаанд барагдуулснаас гадна компанийн хэмжээнд ажил гүйцэтгэх, бараа материал худалдан авах, нүүрс нийлүүлэх зэрэг чиглэлээр байгууллага иргэдтэй хамтран ажиллаж байна.
Гурав. Санхүү, эдийн засгийн талаар

   -  2010 онд 36.8 тэрбум төгрөгний борлуулалт хийж төлөвлөгөөгөө 168.2%-иар биелүүлэв. Төлөвлөсөн нийт зардлаа /24.2 тэрбум төгрөгт хүргэж/ 239.3 сая төгрөгөөр буюу 1.5%-иар хэтрүүлжээ. Харин удирдлагын зардлаа 10.5%-иар хэмнэсэн байна. Нийт 7.6 тэрбум төгрөгний авлагаа 1.0 тэрбум төгрөгөөр буюу 14% бууруулсан байна. Мөн нүүрсний /1тонн/ өөрийн өртгийг 13.482 төгрөг болгож төлөвлөсөн хэмжээнээс 13.5%, борлуулалтын нэг төгрөгт ноогдох зардлыг 0.98 төгрөг болгож 8.4% тус тус борлуулсан байна.

   -  2010 оны 1-р сараас ажилтнуудын цалинг 30%-иар, шагнал урамшууллын хэмжээг 35% хүртэл олгосноор оны эцэст цалин 36% буюу 184.0 мянган төгрөгөөр өсч 693,600 төгрөг болов. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 6400 төгрөгөөр буюу 0.9% нэмэгджээ.

   -  2010 оны эдийн засгийн зарим үзүүлэлтийг 2009 оныхтой харьцуулбал: Нийт борлуулалтын орлого 14.9 тэрбум төгрөгөөр буюу 217.1% биелүүлсэн бол нийт зардлаа 3.7 тэрбум төгрөгөөр буюу 13.3% хэмнэсэн байна. Харин 1 тонн нүүрсний өөрийн өртөг 2801 төгрөгөөр нэмэгджээ. Сэлбэг, материал, тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Сарын дундаж цалин 183,900 төгрөгөөр буюу 36%-иар өссөн байна.

   -  2010 онд 165.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж, төлөвлөгөөт алдагдлаа 6.2 дахин бууруулсан нь зээл, зээлийн хүүгийн олз 12.7 тэрбум төгрөгний бодит бус олз нөлөөлжээ.

Дөрөв. Уурхай үүсч хөгжсөний 20 жилийн ойгоо тэмдэглэв.
Уурхай үүсч хөгжсөний 20 жилийн ойгоо аргын тооллын 2010 оны 7 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд буюу билгийн тооллын зуны адаг хөхөгчин хонин сарын шинийн 28, 29, 30 билэгт сайн өдрийг сонгон баярын хурал, бэсрэг наадам хийв.   

    Баярын үйл ажиллагаа хөтөлбөр ёсоор 7 сарын 28-ний өдөр уурхайнхаа зочид төлөөлөгчидөө танилцуулсны дараа техникийн жагсаалаар эхэлж, сумын төв талбайд “Уурхайчин” хөшөөний нээлт болж, 14.00 цагаас 20 жилийн ойгоо угтаж байгуулсан Түүхэн хөгжлийн кабинетаа зочид төлөөлөгчиддөө танилцуулав.   

4.1 Түүхэн хөгжлийн кабинет  
Орох хаалганыхаа зүүн гар талаас Шивээ-Овоогийн нүүрсний орд үүсч бий болох үеийн геологийн хөгжлийн түүхийг харуулсан доод цэрдийн галавын (үеийн ургамал, амьтан) палеогеографийн зурагнаас эхлээд уурхайн ам гаргах үеийн техник, анхны удирдлагууд, ажилтнууд, барилга байгууламжийг дэс дараалан харуулахыг хичээснээс гадна компанийн үйл ажиллагаа, спорт, урлагийн бүтээлийг үнэлсэн өргөмжлөл цом, дурсамж зэрэг нийт 200 гаруй үзмэрээс бүрдсэн байна.

4.2 Баярын хурал, концерт
Баярын хурал, концерт 2 өдөр болов. Учир нь сум, аймаг, орон нутгийн удирдлага, Төрийн өмчийн хороо ЭБЭХ, Ашигт малтмалын газар болон ТЭЦ-4 гээд хамтран ажилладаг түнш бүх байгууллага баяр хүргэн үг хэлснээс гадна ажилтнуудыг шагнаж, урамшуулах ажиллагаа үргэлжилэн явагдаж байв.

    Баярын эхний өдөр /7-р сарын 28-ний өдөр/ хурлын хүндэтгэлийн ширээнд гүйцэтгэх захирал Х.Балсандорж, тэргүүн дэд захирал Т.Тулга, захирлын зөвлөлийн гишүүн ерөнхий механик Ж.Хаянхярваа, Хангамжийн хэлтсийн дарга Б.Гансүх, ерөнхий технологич П.Цэндпүрэв, Ерөнхий нягтлан бодогч Б.Адилбиш, ЗХНБХ-ийн дарга Т.Наранцэцэг, Шивээговь сумын засаг дарга Б.Даваадолгор, уурхайн Гүйцэтгэх захирал асан С.Пүрэвдорж, О.Шагдаржав нар байраа эзэлсэн байлаа.

    Баярын хурлыг ЗХНБХ-ийн дарга Т. Наранцэцэг нээж үг хэлсэн ба “Шивээ-Овоо” ХК-ийн 20 жилийн түүхэн замналын тухай илтгэлийг гүйцэтгэх захирал Х.Балсандорж тавив. Баярын хурлын дараа баримтат кино гарч баярын концерт тоглов.

    Баярын 2 дахь өдрийн /7 сарын 29/ хурал 14.00 цагаас эхлэв. Хурлын хүндэтгэлийн ширээнд Захирлын зөвлөлийн гишүүдээс гадна Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говьсүмбэр аймгийн ИТХТ-ийн дарга Г.Сайнбаяр, ТӨХ-ийн дарга Д. Сугар болон ТЭЦ-4 гүйцэтгэх захирал Цэвээн нар байлцав. Шагнал урамшуулал, бэлэг дурсгал явагдаж, хурлын дараа кино, концерт гарч оройн 20.00 цагаас “Говьгео” ХХК зоогийн газарт 100 хүний хүндэтгэлийн хүлээн авалт болов.

4.3 Бэсрэг наадам ба цэнгүүн
7-р сарын 30-ны өглөө 7 цаг 30 минутаас хурдан морины уралдааны Азарга нас гарааныхаа зурхай уруу хөдөлж, наадмын нээлт 10.00 цагаас наадмын талбайд болов. Наадмын нээлтийг Гүйцэтгэх захирал Х. Балсандорж нээж үг хэлсний дараа компанийн ажилчдын жагсаал хэлтэс, хэсэг тус бүр өөрсдийн онцлогийг харуулсан зураг плакат, бөмбөлөг барьж жагссан бөгөөд хамгийн сүүлд энгэртээ медаль гялалзуулсан компанийн тамирчид жагссан байлаа.

Жагсаалын дараа Боржигон чуулга тоглолт хийв. Улс аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Улсын арслан н.Азжаргал түрүүлж, Улсын арслан н.Ганхуяг үзүүрлэв. Их  шөвөгт улсын өсөх идэр начин н.Өсөх-Ирээдүй, Санчир нар үлдэв. Орой 20.00 цагаас шөнөжин дуут цэнгүүн болов.

Хурдан морь. Азарга, их нас, соёолон насны уралдаан болов. Айргийн 5 морийг нас насаар нь доор жагсаалаа. Азарга-39, Их нас-64, Соёолон нас-29 бүртгэгдэж уралдсанаас Азарганы уралдаанд Даланжаргалан сумын н.Түмэнжаргалын саарал түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  н.Лувсандэрэнгийн хээр аман хүзүүдэн айргийн 3-т мөн сумын С. Батаагийн хул 4-т , Төв аймгийн Сэргэлэн сумын н.Энхбаярын хүрэн халзан 5-т, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын н.Энхбатын хул азарга тус тус хурдлав.  

    Их насанд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Энхтүвшингийн хул түрүүлж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уяач н.Бямбасүрэнгийн зээрд аман хүзүүдэн айргийн 3, 4, 5-р байранд Дундговь аймгийн Баянжаргалан сумын уяач н.Төмөрбаатарын Хонгор, мөн аймгийн Цагаандэлгэр сумын уяач н.Батбилэгийн зээрд, Сүмбэр сумын уяач С. Батаагийн хонгор морь тус тус хурдлав.

Соёолон насанд: Сүмбэр сумын н.Баярсүхийн хээр түрүүлсэн бол Дорноговь, Айраг сумын уяач н.Эрдэнэбатын зээрд аман хүзүүдэн Сэргэлэн сумын уяач н.Ганхүүгийн хүрэн Говьсүмбэрийн С. Батаагийн хонгор, Төв аймгийн н.Энхтүвшингийн зээрд соёолон тус тус айрагдав.

Тав. Шагнал урамшуулал хүртэгсэд
Уурхай байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд:
Монгол Улсын “Алтан гадас” одонгоор:
1.    Шармаадайн Батсайхан (комацу жолооч)
2.    Галбадрахын Даваасүрэн (экскаваторын машинч) нар;
Хөдөлмөрийн хүндэт “Медаль”-аар:
1.     Жүгдэрийн Хаянхярваа (ерөнхий механикч)
2.    Пүрэвдоогийн Самданцоодол (комацу жолооч)
3.    Лувсангийн Мэндбаяр (өрмийн машинч) нар тус тус энгэрээ мялаав.
Монгол улсын “Тэргүүний уурхайчин” тэмдгээр:
1.    Ж. Уламбаатар  (ҮЭ-ийн дарга)
2.    Г. Эрдэнэбат (комацу жолооч)
3.    С. Отгонбаяр (PC машинист)
4.    З. Цэнд (цахилгаанчин)
5.    Ц. Нэргүй (засварчин)
6.    Ө. Баяржаргал (реле инженер)
7.    И. Түвшинбаяр (ерөнхий цахилгаанчин)
8.    Б. Оюунбат (цэвэрлэгч)
9.    Б. Батхүрэл (бульдозерчин)
10.    Ц. Урансайхан (нярав)
11.    Ч. Чинзориг (жолооч)
12.    Б. Жаргалсайхан (жолооч)
13.    Д. Баярмөнх (машинч)
14.    Б. Мөнх-Очир (кранчин)
15.    Ж. Давааням (ээлжийн дарга)
16.    Л. Шинэжил (Ус шүүрүүлэхийн дарга)
Говьсүмбэр аймгийн 2010 оны Тэргүүний ажилтнаар:
1.    Дөмөннгийн Пүрэвжав (экскаваторчин)
Шивээговь сумын 2010 оны Тэргүүний ажилтнаар цахилгаанчин Л. Ангараг, Баярын бичгээр А. Батжаргал нар тус тус шагнагдлаа.
Мөн түүнчилэн “Шивээ-Овоо” ХК-ийн 2010 оны “Үйлдвэрийн аварга ажилтнаар жолооч Ц.Болд, эксковаторчин Б.Лхагвасүрэн тодорсон бол ажил мэргэжлийн аваргаар эксковаторчин Д.Бямбасүрэн, жолооч Д.Ганбаатар, насосчин Г.Зоригт, монтёр Л.Мөнхтөр, жолооч Д.Энхнасан, гагнуурчин Б.Бат-Эрдэнэ нараас гадна Шилдэг ажилтнаар 10, байгууллагын Тэргүүний ажилтнаар 14 ажилтан тус тус шалгарч шагнагдав. Ийнхүү 20 жилийн ойгоор шагнагдсан ажилтантайгаа нийлээд

2010 онд 300 гаруй буюу нийт ажилчдын 67% нь шагнагдсан.
Үүний зэрэгцээ  20 жилийнхээ түүхийн тухай “Эх орны гал бадраасан 20 жилийн шашдир” хэмээн нэрлэсэн 300 орчим хуудас бүхий дурсамж дурдатгалын ном, баримтат кино, гэрэл зургийн альбом зэргийг хийж уурхайн нийт ажилтан болон зочид төлөөлөгч нартаа дурсгав.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)