Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Түүхэн замнал

  |     |  
2008 он
Нэг: Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт
даалгаварын биелэлт
 2008 - 2009 оны өвлийг өнтэй давах  бэлтгэл ажлаа бүрэн хангаж, үйлдвэрлэлээ тасралтгүй жигд явуулах нөхцлийг бий болгосны үр дүнд жилийн  төлөвлөгөөт даалгавараа   бүх нэр төрлөөр нь он, дуусахаас сар гаруйн өмнө  буюу ТЭХСалбарын  86 жилийн ойгоо угтаж биелүүллээ.  Оны төгсгөл буюу 2009 оны  01 сарын  01-ний байдлаар төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 11.5% - 58.6%-иар  давуулан биелүүлсэн   байна.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт ажлын биелэлтийг нэр төрөл тус бүрээр үзүүлбэл:  Хөрс 4663.4 мян.шоометрыг хуулж төлөвлөгөөг 158.6%-иар, нүүрс олборлолт 1450.6 мян.тонн болж биелэлт нь 111.5% байгаа бол борлуулалт 1477.6 мян.тоннд хүрч төлөвлөгөө 113.6%-иар биелүүллээ. 
ТЭЦ-4 компани цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлж, гэрээт нүүрснээсээ  163000 гаруй тонныг илүү авч нийт 1263.6 мян.тонн буюу 85.5%-г хэрэглэсэн нь борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд нөлөөлсөн гадаад таатай хүчин зүйлийн нэг боллоо.
Хөрөнгө санхүүгийн хомсдлоос хөрс хуулалт ихээхэн хоцрогдож  байсан бөгөөд ашиглахад бэлэн нүүрснийхээ нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлагын үүднээс 

2008 онд хуулах хөрснийхөө хэмжээг 1563.4 мян.тонноор илүү хийлээ.
Үүний үр дүнд 2009 оны 01 сарын  01-ний байдлаар нээгдсэн нүүрс  580.0 мян.тонн байгаа ба складад 134.0 мян.тонн нүүрсний үлдэгдэлтэй  байв
2008 онд гүйцэтгэсэн ажлыг  2007 оныхтой жишиж үзвэл хөрс хуулалт 1072.0 мян.шоомтерээр буюу 24.1%-иар, нүүрс гаргалт 35300 тонноор буюу 2.4%-иар, нүүрсний борлуулалт 132900 тонноор буюу 7%-иар тус тус өсчээ.

Хоёр: Ашиглалтын технологи,
бүтээгдэхүүний чанар байдал
Уулын ажлыг өрөмдлөг, тэсэлгээтэйгээр явуулдаг бөгөөд харин хуулсан хөрсөө хосолсон технологиор зайлуулж байна. Тухайлбал: 2370.0 мян.шоометр хөрсийг тээвэртэйгээр буюу гадаад овоолгод, 2292.0 мян.шоометр хөрсийг ЭШ-25/90 алхагч экскаватороор буюу тээвэргүйгээр дотоод овоолгод тус тус хаяжээ. Хөрс хуулалтын коэффициент 2008 онд 3.2 тн/м3-д хүрсэн нь 2007 оныхоос 0.8тн/м3-ээр буюу 25%-иар дээшилсэн байна.

Ордын зүүн жигүүрт нүүрсний II давхарга нь чулуулгийн хэд хэдэн нарийн үе агуулсан нийлмэл тогтоцтой тул ялгалт хийх боломжгүй нүүрсийг гадаад овоолгод тусгайлан буулгаж гараар ялгуулан борлуулж байна. 2008 онд нийт 977 тонн хаягдал нүүрс борлуулж 12251580 төгрөгний орлого олжээ.

     2008 онд  4199367 шоометр ус зайлуулж ,усны  төвшин 2.46 метрээр   буурсан   байна. Нүүрсний мөрөгцөг , өрмийн цооног, склад, вагонд ачигдаж буй нүүрснээс сорьц авч бүтээгдэхүүнийхээ  чанарыг хянадаг. Энэ зориулалтаар  1012 хяналтын сорьц авч шинжилгээ хийлээ. Нүүрсний  чийглэгийг  бууруулахаар  авсан  арга  хэмжээний  үр дүнд  нүүрсний чийглэгийг мөрөгцөгт байсанаас 2-3%-иар буулгаж илчлэгийг нэмэгдүүлсэнээр 2008 онд дунджаар 3037 ккал илчлэгтэй 42.3% чийглэгтэй , 7.0% үнслэгтэй бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчиллээ.

    2008 онд Үйлдвэрлэлийг  тасралтгүй  явуулахын  тулд   бүх  техник   тоног   төхөөрөмжүүдийн  их  засвар   болон  урсгал засвар үйлчилгээг   графикийн  дагуу хийснээс гадна   техник  эзэмшигчдийн  ажлын  хариуцлага   сахилгыг  өндөржүүлэх   арга  хэмжээ   хэрэгжүүлснээр Техник ашиглалтын  коэффицент  /ТАК / -г 78.7%хүргэсэн  нь 2007 оныхоос  8.6% дээшилсэн  байна.

    Байгаль  орчин ,  нөхөн  сэргээлтийн  талаар  дараах  арга  хэмжээ  авлаа. Үүнд 0.7 га талбайд  биологийн  нөхөн   сэргээлт  хийж ,   олон  наст  ургамал   согоовор,   царгас ,  овъёос  тарьсан  ба   байгаль  экологийн  тэнцвэрт  байдлыг  хадгалах  зорилгоор 1800 мод  сөөг  суулгалаа. 2008 оны   техник  зохион  байгуулалт ,  хөрөнгө  оруулалт   төлөвлөгөөнд  батлагдсан 2.3  тэрбум     төгрөгийн   тодорхой  хэсгийг ажиллагсдын   ажиллаж , амьдрах   таатай  нөхцлийг   бий  болгоход  зориулсан байна. Тухайлбал : Төв  конторын  барилгад   засвар  хийлгэснээр   тохилог  орчин бүрдэн   үлгэр  жишээ  ажлын  байрныхаа   тоог 20-оор нэмлээ.   Ажиллагсдын  орон  сууцны   халаалтын  шугам   хоолойг  шинэчилж , 45 айлын   байрны  цонхыг  вакуумжуулж ,   кабелийн телевизийн 32 сувгаар  мэдээлэл  авах   боломжтой    болж ,  ажиллагсад  зөөх  автобус  худалдаж  авсан  зэрэг  болно.   

Ажиллагсдын     орон  сууцыг  хашаажуулан зам  талбайг өнгөт  хавтангаар    хучиж зүлэг  мод  тарьж хүүхдийн  орчин үеийн  тоглоомын  хэрэгслээр   тохижууллаа Энэ  бүтээн  байгуулалтын  ажлын  хөрөнгийг   хаягдал  төмөр ,  хуучин  тос ,   ялгаж  ачсан  нүүрс зэргийг  худалдан  борлуулсан   мөнгө  болон ҮЭХорооны   тусламж  дэмжлэгээр   санхүүжүүлж ,   оршин  суугчдын  хүчээр  барьж  байгуулав.

2008 онд   хөдөлмөр  хөнгөвчилж ,  зардал  хэмнэсэн  хөдөлмөрийн  нөхцөл  сайжруулсан   зэрэг ач  холбогдол    бүхий   8 ШБАЗ-г   үйлдвэрлэлд  нэвтрүүлээд   байна.

Гурав  : Хүний нөөцийн дэмжиж
хөгжүүлэх бодлогын хэрэгжилт
Компаний  2008 оны зорилтыг  хэрэгжүүлэхэд голлох нөлөө бүхий хүчин зүйлийн нэг нь  хүний нөөцөө дэмжин  хөгжүүлэх явдал бөгөөд үүний тулд сургалтынхаа агуулга, чанар, арга барилыг боловсронгуй болгож, сахилга хариуцлагаа өндөржүүлэн ХАБЭА-н хяналтыг сайжруулж “Ажлын соёл 5С”-г  эрчимжүүлэх, цалин хангамж нийгмийн  асуудлуудыг нааштай шийдвэрлэх замаар ажиллагсадынхаа тогтвор суурьшилыг дээшлүүлж, залгамж халаагаа  бэлтгэх  хүнийхээ  хүчин зүйлийг  үр өгөөжтэй бүрэн дүүрэн ашиглах зэрэг боловсон хүчний  бодлогын цогц асуудлуудыг шийдвэрлэж байна.  

Тухайлбал : Гадаад  сургалтанд 5 ажилтан, зөвлөх  инженер ,  мэргэшсэн  нябогийн    сургалтанд  2 ажилтан хамааруулж , Эрчим  хүчний  сургалтын  төвийн  дэрэгэдэх Сургалт  үйлдвэрийн  цогцолбор , Үндэсний  бүтээмжийн  төв  зэрэг    мэргэжлийн  байгууллагуудад 15 ажилтан    сургаж  бэлтгэв.   Үүнээс гадна   зарим  адил  төстэй   газруудын  туршлагыг  судлах   сургалтан 35 , нийт 57 ажилтныг дотоодын  мэргэжлийн сургууль болон  гадаадад  сургав.   Компани дээрээ   мэргэжлийн  сургалтаас гадна “ Ажлын  соёл – 5С” . Удирдах  ажилтны  ёс  зүй  болон “Амьдрах   ухааны   арга зүй” –тэй  холбоотой  ерөнхий  чиг  үүргийн   сургалтуудыг  мэргэжлийн  багш нарыг  урьж зохион  байгууллаа.

бүгд  5 ажилтанг  гадаад сургалтанд хамруулсан болно.
ШУТИС, МИНБИ-д зөвлөх инженер, мэргэшсэн ня-богийн сургалтанд 2 ажилтан  хамааруулснаас гадна . Эрчим хүчний сургалтын төвийн дэргэдэх Сургалт  үйлдвэрийн цогцолбор, Үндэсний бүтээмжийн төв зэрэг мэргэжлийн байгуулагуудад 15 ажилтан сургаж  бэлтгэв. Үүнээс гадна  зарим адил төстэй  газруудын туршлагыг судлах сургалтанд 35 ажилтанг  хамруулан сургав.
Сургалтын  нийт зардал нь  28.0 сая төгрөг бөгөөд  үүнээс  15 сая төгрөгийг  гадаад сургалтанд зарцууллаа.  Сургалтын зардал 2007 оныхоос  5.4 дахин өсчээ.
2008 онд  ажлын хариуцлага, сахилга  батын  зөрчил  гаргасан  82 ажилтанд  сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь  2007 оныхоос  61 ажилтнаар  буюу  57.3% буурсан байна.

2008 онд үйлдвэрлэлийн осол,  хөдөлмөр хамгааллын зөрчил тус бүр  1 бүртгэгдлээ.  Хөдөлмөр хамгааллын зардалд  28.9 сая төгрөг зарцуулсан нь  2007 оныхоос  4.2 сая төгрөгөөр буюу  14.6% -иар нэмэгдсэн  байна.

“Ажлын соёл 5С”-г чанаржуулж  үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд  2008 оны  10 сараас  орон тооны  мэргэжилтэнтэй  болж  сургалтанд  хамааруулснаас  гадна  компаний ажиллагсадын  “Ажлын соёл 5С” хөтөлбөрийг  хэрэгжүүлэхийн тулд  компани дээрхи сургалтанд  60 гаруй ажилтанг  оролцуулснаас  гадна  ажлын  байрны  зураг авалт хийж, хэсэг албадуудын  нилээдийг  эрхэм зорилготой  болгож  ажлын байранд  ангилан ялгалт хийлгэж ,  эмх цэгцийг сайжруулж  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дээр  багаж   зэвсэгээ   эмх цэгцтэй байрлуулахаас  эхлээд  хөдөлмөр зохион байгуулалтанд   ахиц   дэвшил  гарч байна.
Ажиллагсадыг эрүүл,  хямд , чанартай  хүнсний  бүтээгдэхүүнээр хангах, амжиргааны өртөгийг өндөржүүлэхгүй байх бодлого барьж   хүнсний  дэлгүүр,  гуанз ажиллуулдаг юм.  Уулын цайны газарт 6 нэр төрлийн  тоног төхөөрөмж   тавьснаар   тогооч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх , үйлчилгээг өргөтгөж, шуурхай болгох зэрэг ач холбогдолтой  боллоо.

Ажиллагсадынхаа алжаал ядаргааг тайлах чөлөөт цагийг үр ашигтай өнгөрөөх ёс суратхууны  хүмүүжлийг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг болох спорт, урлагийн тэмцээн чөлөөт тоглолтоос гадна  олны танил болсон дуучдыг  урьж   дуулуулах,  уулзалт үдэшлэг, ярилцлага зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ авлаа.

Эдгээрээс дурьдвал  СТА-н дуучин Базарсадын Болдбаатар, Гавъяат жүжигчин  Бүрнээбаяр нарын концерт,  Монгол Улсын Хөдөлмөрийн  Баатар Ардын Жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа нартай уулзалт үдэшлэг зохион байгуулав.
Байгууллагын хаврын спартикадаас гадна Шарын голд болсон Салбарын спартикадад амжилттай оролцож багаараа II байр эзлэв.  
Тус компани нь ЭБЭХЯамны “Тэргүүний байгууллага”-аар 2 дахь удаагаа, Говьсүмбэр аймгийн “Шилдэг аж ахуй нэгж”-ээр 4 дэхь удаагаа, Монгол Улсын Засгийн газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг  Шилдэг 100-н аж ахуйн нэгж   буюу  “ТОП - 100” -д 8 дахь удаагаа тус тус шалгарав.

Дөрөв: Тэргүүний сайчуудын
урамшуулал шагналын тухай.
2008 онд Монгол Улсын “Алтан гадас” одонгоор тэргүүн дэд захирал Мөөмүүгийн Тулга, Ерөнхий ня-бо асан Нацагийн Цэрэнпил нар шагнагдсан бол Коматцу самосвалын жолооч Шармаадайн Батсайхан “Хөдөлмөрийн хүндэт медаль “хүртэв. Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” тэмдгээр  АБХ-н дарга Лундаагийн Гэрэл, ЭШ-25/90 экскаваторын машинч Дондогийн Мягмар, Хөдөлмөр хамгааллын инженер Цэрэндашийн Хаш- Эрдэнэ  нар шагнагдсанаар тус компани үүсч бий болсноос хойших хугацаанд 37 “Тэргүүний уурхайчин”, Говьсүмбэр аймгийн “Тэргүүний ажилтан”-аар Коматцу самосвалын жолооч Доржгалсангийн Ганбаатар шалгарсан бол Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр Цэндийн Нэргүй, Шивээговь сумын 2008 оны Тэргүүний ажилтанаар WD-600 автотүрэгчийн машинч Алтангэрэлийн Ганболд, Засаг даргын “Баярын бичиг”-ээр  нүүрсний байцаагч Рэнцэнгийн Наранцэцэг нар тус тус  шагнагдсан байна.

Тав: Санхүү эдийн засгийн байдал
Компаний  2008 оны “Үйлдвэрийн аварга ажилтан”-аар  Коматцус амосвалын жолооч Борхүүгийн Цогтсайхан , ажил мэргэжлийн буюу  тэргүүний экскаваторчноор  Нямаажавын Ганбаатар, тэргүүний өрөмдөгчөөр Лувсангийн  Мэндбаяр, тэргүүний инженерээр  Доржготовын Ганбат, тэргүүний засварчнаар Базарын Мягмаржав, WA-600 машинч Сүхээгийн Лхагвадорж нар шалгарсан байна.
Мөн салбарын  86 жилийн ойгоо ажил бүтээлийн өндөр  амжилтаар угтсан 28 ажилтанг мөнгөн шагналаар, салбарын болон аймагт болдог тэмцээнд амжилттай оролцсон 14 ажилтанг мөн шагнав. Энд ЭБЭХЯамны тэргүүний байгууллагаар  2 дахь удаагаа шалгарснаас  гадна тэргүүн дэд захирал Мөөмүүгийн Тулга  салбарын тэргүүний менежерээр шалгарч 1000000 төгрөгний урамшуулал хүртэв. Хөвсгөл  далай болон байгалийн үзэсгэлэнт газраар 2008 оны  06 сарын  29-нөөс  07 сарын  10 хүртэл  аялалд  25 ажилтан оролцов.

2008 онд   бизнес  төлөвлөгөөгөөр нийт 11.367.5 сая төгрөгийн   борлуулалт  хийж , 12887.2  сая  төгрөгийн   зардал  гарган  1.520.4  сая алдагдалтай    ажиллахаар  төлөвлөсөн юм. 2008 онд  үндсэн  үйл  ажиллагаанаас 14730.5  сая  төгрөгийн   орлого   олж 14012.1  сая  төгрөгийн   зардал  гарган 718.4  сая   төгрөгийн  ашигтай   ажиллаж , үндсэн   бус үйл  ажиллагаанаас 406.3   сая   төгрөгийн  орлого  олж 7399.5 сая  төгрөгийн   зардал  гарган 6993.2    сая  төгрөгийн   алдагдалтай  ажиллан _ нийт  дүнгээрээ 6274.7  сая  төгрөгийн   алдагдалтай  ажиллаа.   Тус  компани нь 2008 онд 2.8 тэрбум   төгрөгийг   төсвийн  төлбөрт  төлсөн  нь 2007 оныхоос  0.9  тэрбумаар   илүү   байна.

Зургаа: Тус  компаний   тулгамдсан  асуудлууд :

    Юуны  өмнө   нүүрсний  үнийг   чөлөөлүүлснээр   компаний  өмнө  тулгамдаж  байгаа   олон  асуудлуудыг  шийдвэрлэх  боломжтой  гэж  үздэг.   Тухайлбал :
1.    10  гаруй  жил  ажиллаж  буй техникээ  шинэчлэх
2.      цалин  хөлсөө  нэмэгдүүлж    нийгмийн  асуудлуудыг  шийдвэрлэснээр   боловсон  хүчний   тогтвор   суурьшлыг  сайжруулж,  өндөр  ур  чадвартай   боловсон хүчнээр  эгнээгээ  бэхжүүлэх нөхцөл боломж нээгдэнэ.
3.    Япон Улсын  Засгийн  Газраас   авсан зээлийн  хүүг   хугацаанд  нь  төлөх  магадлал   өндөрсөнө.
4.      Хөрөнгийн  хомсдлоос   үйлдвэрлэлийн   технологийн  горим  алдагдахад   хүрээд  байгаагаас   зайлсхийж  чадна.
Долоо:2009 оны зорилт
      Уулын  ашиглалтын технологийн горимыг алдагдуулахгүйн тулд 5.5 сая   шоометрээс   багагүй хөрс хуулж 1.4  сая   тонн нүүрс гарган борлуулна. Ажиллагсдын дундаж  цалинг  500.0  мянган  төгрөгт  хүргэнэ. Өөрийн  хөрөнгөөр   техникийн  шинэчлэл  хийх  ба 4.0 тэрбумаас  доошгүй   төгрөг зарцуулахаар   төлөвлөж  байна.
 Эдгээрийг  хэрэгжүүлэхэд ихээхэн  хөрөнгө   шаардлагатай  тул   нүүрсний   үнийг  нэмэгдүүлэхээс  өөр  арга зам байхгүй гэж үздэг. Компани байгуулагдсны 20  жилийн ой 2010  онд  тохиох бөгөөд   ойгоо   угтаж    хийх бүтээн   байгуулалтын  ажлаа 2009 оноос  эхлэхээр  төлөвлөөд   байна.
 Гэвч   дэлхийн  эдийн засгийн   хямралыг  хохирол  багатай  даван   туулахад   бүх ажлаа  чиглүүлэх  шаардлага гарч байгаатай уялдуулан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө  болон бусад ажилд бүтээлчээр хандан зохицуулалт хийнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)