Утас+976-7054-6570
И-Мэйлinfo@shivee-ovoo.mn
Оффис ажлын цагДаваа- Баасан 8.30 - 18.00
ХАНШИЙН МЭДЭЭЛЭЛ

Нийгмийн харилцаа ба хөгжил

  |     |  
Уул уурхайн цахилгаан тохируулга, автоматжуулалтын инженерийн анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулав

“Шивээ-Овоо” ХК-аас 2014 оны 6 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд “УУЛ УУРХАЙН ЦАХИЛГААН ТОХИРУУЛГА, АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнийг төлөвлөгөөний дагуу зочид төлөөлөгчийг хүлээн авч уурхайтай танилцуулсан. Зөвлөгөөнд оролцогчдын хоол унд, буудлын зохион байгуулалтын арга хэмжээг “Шивээ сервис” ХХК-тай хамтран ажилласан.

Уурхайн зохион байгуулсан “УУЛ УУРХАЙН ЦАХИЛГААН ТОХИРУУЛГА, АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕРИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” нь хөтөлбөрийн дагуу 14-н байгууллага оролцон илтгэл тавихаас “Шарын-Гол” ХК болон “Монгол Алт” ХХК нь ажлын боломж гараагүй тул хүрэлцэн ирж амжаагүй болно. Хөтөлбөрөөс гадна “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” ХК, уул уурхайн автоматжуулалт, хяналтын системийн чиглэлийн “КПМ” ХК зэрэг оролцсон болно. Уурхайгаас зохион байгуулсан анхдугаар зөвлөгөөн манай уурхайн хэлтэс, хэсгийн дарга нар болон ИТА бүрэн хамрагдан идэвхтэй оролцсон.

Уг анхдугаар зөвлөгөөнөөр уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, өөрчлөлт, шинэчлэлт сэдвээр доорх мэргэжилтэн болон албан тушаалтнууд илтгэл тавсан.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)